x

Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ "Азийн хүлэг улс",  "Алсын хараа-2050" номын нээлтээ өнгөрөгч Ням гаригт хийжээ. Урлаг соёл, улс төр, эдийн засаг, нийгмийн төлөөллүүд хүрэлцэн очиж Ерөнхий сайдын гарын үсэгтэй номыг бэлгэнд авснаас гадна дайлуулж, цайлуулсан зургаа нүүр номдоо гайхуулцгаав. Өөрсдийгөө либериалагчид гэж хөөрөгддөг хөгшин залуу нөхдүүд гуяа алгадаад гүйгээд очсон бололтой. Гэхдээ Ерөнхий сайдын номын будаатай хуурганд очсон хүмүүсийг буруутгах гэсэнгүй.

УОК, Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, ажил, орлогогүй болсон иргэдийн хувьд Ерөнхий сайдын энэ үйлдэл дапаалал, доромжлол байлаа. Үүнийг л дабль стандарт гэдэг бөгөөд МАН-ын засгийн үед, цар тахлаар далимдуулан гахайнууд бүр илүү эрхтэй болсон нь энэ. Жирийн нэг иргэн номын нээлтэй хийж, баахан хүн урьж цуглуулаад дайллага, цайллага хийсэн бол Б.Баатархүү хурандаад баривчлагдчихсан.

УОК-ын шийдвэрээр ихэнх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хаалттай байгаа. Зарим салбарынхан хоёр жил шахам хөл хорионд дампуурахдаа тулсан. Зах дээр тамхи, бохь ширхэглээд ч болтугай амин зуулгаа залгуулдаг байсан айл өрхүүд хоногийн хоолгүй болж байна. Өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөх хүүхдүүдийн тоо нэмэгдэх болсон.

Гэтэл Засгийн газар, УОК-ын шийдвэрээ зөрчөөд Ерөнхий сайд нь өөрөө хүний бөөгнөрөл үүсгэж, олон хүн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах нь хэр зөв бөгөөд ёс зүйтэй үйлдэл вэ?!.

Цар тахлын гамшигт улсаараа нэрвэгдэж, зуу, зуугаараа халдвар авч, нас баралт буурахгүй байна. Эдийн засаг нь дампуурлын ирмэгт, аж ахуйн нэгжүүд нь ар араасаа хаалгаа барьж, ажилгүйдэл огцом өсч, экспорт, импортын орлого буурч, төсөв нь хэдэн их наядаар тасарч, Монгол Улс хэдийнэ SOS зарлачихаад улсын Ерөнхий сайд хүн шинэ номоо хэвлүүлж, бүр номын баяр хийгээд сууж байх байдаг, даанч дээ. Уг нь Л.Оюун-Эрдэнийн хувьд юун номын баяр мантай цаг байлтай. Ерөнхий сайд номнуудаа хувиасаа мөнгө гаргаад хэвлүүлээгүй нь ойлгомжтой юм. Нэмээд Л.Оюун-Эрдэнийн номын баяртай урьсан хүмүүсийн дайллага цайллагын төлбөрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан байх.

Ёс зүйтэй, хэм, хэмжээтэй, хариуцлагатай улсад Ерөнхий сайд аль хэзээний огцрох ёстой үйлдэл энэ мөн. Харин Монголд бол Ерөнхий сайдын энэ үйлдэл хэвийн зүйл шахуу болсон. Нийгмээ энгийн иргэн, дарга анги  гэж  ангилан, кастын дэглэм хэдийнэ  тогтжээ. Л.Оюун-Эрдэнэ энэ мэт  дабль стандарт нэг бус удаа гаргаж байгаа. Жишээ нь, төрсөн ах "Херо" Б.Баатар нь төсвийн мөнгөөр Засгийн пиарыг хийж буй. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын нээлтийг Б.Баатар найруулсан.

Энэ жилийн наадмыг мөн л "Херо" найруулна. Уг нь Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах төсвийн мөнгөөр наадам найруулна гэдэг ашиг сонирхлын хамгийн том зөрчил. Авлигын хэрэгт ч тооцогдох ёстой. Даанч Монголд Б.Баатар мэтийн даргын ах дүү нар ард түмний цуглуулсан фондын мөнгө завшаад явж байгаатай хариуцлага тооцож чадах хууль, шүүх байхгүй. Тэрчлэн өнгөрсөн Даваа гаригт болсон зуун хоногийн тайлангийн үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусдыг зодож хүндээр гэмтээсэн Н.Түвшинбаяртай хариуцлага тооцохгүй, МҮОХ-ны албан тушаалаас чөлөөлөх хэрэггүй ухааны юм ярьсныг монголчууд бүгд хоёр дэлдгэрээрээ сонссон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Түвшинбаяр бол дабль стандарттай хүн шүү гэж л шулуухан хэлчихнэ лээ. Учир нь, Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх, Херогийн дүү болохоор тэр.

Нэгэн цагт шударга ёсны тэмцэл хийж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь шударга ёс нэг иймэрхүү. Хууль дээдэлдэг оронд дарга даамал, энгийн иргэнд (уг нь бүх хүн энгийн иргэн байх ёстой) хууль адилхан үйлчилдэг, дабль стандарт гаргасан албан тушаалтанд дабль шийтгэл ирдэг. Хэрэвзээ Монгол Улс хуулиа дээдэлдэг байсан бол Л.Оюун-Эрдэнэ дабль стандарт гаргасныхаа төлөө дабль шийтгэл эдлэх ёстой байлаа.

Эцэст нь хэлэхэд эрх баригчдын иргэдээсээ илүү эрх эдэлдэг,  хэт даварсан үйлдлийг зогсоох хамгийн зөв гарц нь  иргэд сонголтоо зөв хийх. Энэ удаагийн сонгуульд МАН ялбал У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн Путин, Медведев нарын хуулбар бий болно.

Эх сурвалж: ipen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 5 цаг 19 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 20 цаг 37 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 21 цаг 31 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 23 цаг 14 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 23 цаг 18 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 13 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top