x

2020 оны хамгийн "алсын хараатай" залуу

МАН, МАХН хоёр нэгдлээ. Өнгөрөгч бямба, ням гаригт МАХН-ын төв байранд МАХН-ын Их, Бага хурлууд хуралдаж, МАХН-ыг татаж буулгаж, МАН-д нэгтгэх шийдвэрээ гаргав. Арав гаруй жилийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүхийг "намын нэр өөрчиллөө" хэмээн алахаас наагуур юм болж, намаасаа гарсан нөхөд өнөөдөр нүдэндээ нулимстай эргэж ирэв. Үүгээр МАХН-ын дарга Н.Энхбаярын бүтэн 11 жилийн нөр их зүтгэл дуусч, улс төрийн рингээс нэгмөсөн буулаа. Одоохондоо У.Хүрэлсүх хоёр намыг нэгтгэн зангидахаар болсон ч ганцхан сарын дараа У.Хүрэлсүх сонгуульд ялах, ялагдахаас үл хамаарч МАН-ын даргын тамгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэж өгнө. Тэр цагт МАН дотор жинхэнэ "цусгүй тулаан" өрнөх биз...

Гэвч хоёр нам нэгдэх энэ зүй тогтлыг хамгийн түрүүнд олж харсан нэг хүнийг мартаж болохгүй. Тэр бол Баянгол дүүргийн ИТХ-ын гишүүн Э.Магнайбаяр.

2020 оны орон нутгийн сонгуульд МАХН, АН хоёр МАН-ын эсрэг эвсэл байгуулж оролцсон ч сонгуулийн дүн гарсны дараа Э.Магнайбаяр МАН-д урваснаар тус намыг олонхийн суудалд хүргэж, Баянголд МАН засаглах болсон билээ. Үүнээсээ болж урвагч шарвагчаараа дуудуулж, өндгөөр шидүүлж, АТГ-т шалгуулж явахдаа /МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнийг МАН-д орсон нь авилга, албан тушаалтай холбоотой хэмээн шалгуулсан/ түүний хэлсэн "Миний энэ сонголт МАХН, МАН хоёрын нэгдлийн эхлэл болох болтугай" гэдэг үг өнөөдөр биеллээ олов. Үүгээрээ Э.Магнайбаяр гэдэг залуу 2020 оны хамгийн, хамгийн "алсын хараатай" хүнээр тодорч байна.

Сонирхолтой нь Э.Магнайбаярыг МАХН-аас гарч МАН-д ороход АН-ын гишүүд өндгөөр шидэж, алганы амт хүртэл үзүүлсэн бол С.Ганбаатарыг МАХН-аас гарч АН-д элсэхэд АН-ын зарим дарга нар хадаг сүүтэй угтаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн байдаг юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 5 цаг 26 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 20 цаг 44 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 21 цаг 38 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 23 цаг 21 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 23 цаг 26 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 13 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top