x

Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасч 40 саяар торгоно

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал Тавдугаар сарын 15-ны өдөр боллоо.

Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцсон байна. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралд оролцжээ.

Тус хуралдаанаар МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг 2021 оны Тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

Мөн Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн начин Ш.Баянбат нарыг гишүүнээр сонгожээ.

"Их Эе" хуралд 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтнууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцох ба аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцох ажээ.

Хуралдааны үеэр хэлэлцсэн гол асуудал нь Үндэсний бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэж, олонхийн саналаар "Барьц сонгох" заалтыг хассан явдал байлаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөх юм байна. 

Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

1. МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг 2021 оны Тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

2. "Их Эе"-д 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно.

3. "Их Эе"-д бэлдэх ажлын хэсэгт Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б. Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, улсын начин А.Алтанхуяг, аймгийн арслан Х.Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана.

4. Барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх - Ирээдүй, улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгов.

5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.

6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав.

Түүнчлэн барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулсан байна.

Үүнд: 

  • МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.

  • МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.

  • Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,

  • Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,

7. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо гэж МҮБХ-оос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 4 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 8 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 20 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 1 цаг 37 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 1 цаг 53 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 1 цаг 57 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 1 цаг 59 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 2 цаг 0 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 2 цаг 7 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 2 цаг 9 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 2 цаг 12 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 цаг 13 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 2 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 3 цаг 53 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 55 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 56 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 3 цаг 58 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 4 цаг 2 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 4 цаг 6 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top