Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 39 цэгт, 10 явуулын автобусаар 83 багийн 584 эмч, ажилтан ажиллаж, 21,513 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Иргэд та бүхнийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.