x

Г.Занданшатар: Утаанбаатар байсан Улаанбаатар Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар Хотын дарга Д.Сумъяабазар 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах юм.

Хотын дарга Д.Сумъяабазар арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр "1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн шийдэгдээгүй олон асуудал бий. Дэд бүтцийн хангамж, эрчим хүч, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, нийтийн тээвэр, нийслэлийн гүүрэн болон заман байгууламж, түгжрэл зэрэг. Хот гэдэг УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хөгжинө гэж байхгүй. Иймээс өнөөдрийн уулзалтыг гурван асуудлын хүрээнд хэлэлцэхээр зохион байгуулсан. 

  • Нэгдүгээрт, дэд бүтэц буюу эрчим хүч, цэвэр бохир ус, дулааны хангамжийн асуудал. 

  • Хоёрдугаарт, нийтийн тээвэр буюу замын түгжрэл, гүүрэн болон заман байгууламжийн асуудал. 

  • Гуравдугаарт, дагуул хот буюу хот байгуулалт орон сууцны асуудал гэсэн гурван цогц шийдлийн хүрээнд ярилцах, санал солилцоно.

Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Хаврын чуулганы хуралдаанд багтаан хуулийн төслийг хэлэлцэж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилж байна. Хууль эрх зүйг баталснаар Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлыг түгжээ, зангилаа тайлагдах боломж бололцоо олдоно" гэлээ.

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Эдгээр хууль тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болжээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн таван томоохон өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа. Эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд шинэчлэл хийнэ. Өнөөдөр нийслэл өмчөө захиран зарцуулах эрхгүй бүх асуудал нь засагтай хамааралтай байна. Төрийн ба орон нутгийн хуулиар үүнийг зохицуулах шаардлагатай. Үүний тулд Улаанбаатар хот дахь төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё гэж байгаа. Ингэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэдэг нэртэй зохицсон сайхан хот болох бололцоотой. Утааны асуудлаа шийдэж эхэллээ. Утаанбаатар байсан бол Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа. Иймээс нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд нийслэлийн удирдлагатай хамтран ажиллана гэдэгт найдаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 5 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 21 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 1 цаг 38 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 1 цаг 54 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 1 цаг 58 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 2 цаг 0 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 2 цаг 2 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 2 цаг 8 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 2 цаг 10 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 2 цаг 13 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 цаг 15 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 2 цаг 19 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 3 цаг 54 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 56 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 58 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 3 цаг 59 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 4 цаг 4 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top