Улсын онцгой комиссоос вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд зарим үйлчилгээг нээхээр болсон талаар мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал, кофе шоп болон чийрэгжүүлэх төвүүд, бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.
Мөн бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэйгээр нээнэ.
Одоогоор Тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна" гэлээ.
Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байна.