x

Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн хэмжээнд нийт 953.058 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн билээ. Үүнээс вакцинжуулалт эхэлснээс хойш дүгээр I тунд 898090 /94.2%/, II тунд 493376 /51.8%/ иргэн хамрагджээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

Иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.  

-Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиход PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

-Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах юм.

-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг явахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний 72 цагийн хугацаатай хариутайгаар зорчино. Шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн хүүхэд /0-15 нас/-ээс шинжилгээний хариу шаардахгүй.

-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу?

-Шаардлагатай. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй болон уг халдвараар өвчилсөн иргэд I, II тунгийн вакциндаа хамрагдах хэрэгтэй.

-тунгаа хийлгээд өвчилсөн тохиолдолд хэдий хугацааны дараа вакцин хийлгэх вэ?

-Коронавирус халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнийг батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа II тунгийн вакцинаар дархлаажуулна. I, II тунгаа хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийхгүй.

-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байна.

-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд  дархлаажуулалтад хаана хамрагдах боломжтой вэ?

-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 09:00-19:00 цагийн хооронд дархлаажуулалтдаа хамрагдах юм.

-Спутник V вакцинд ямар бүлгийн иргэд хамрагдаж байгаа вэ?

-Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91.6, 60-с дээш насныханд 91.8 хувийн үр дүн үзүүлж байгаа. Иймээс 65-аас дээш насны 20.000 иргэдийг эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, I тунд хамруулж байгаа. Тавдугаар сарын 21-нээс II тунг хийж эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 21 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 1 цаг 38 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 1 цаг 55 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 1 цаг 59 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 2 цаг 1 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 2 цаг 2 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 2 цаг 9 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 2 цаг 10 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 2 цаг 13 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 цаг 15 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 2 цаг 19 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 3 цаг 55 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 57 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 58 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 4 цаг 0 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 4 цаг 4 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 4 цаг 8 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top