x

Ц.Оюунгэрэл гарман дээр морио сольж, намаа хорлов

Хэдхэн сарын, хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга болно, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн намынхнаа хуйлруулж байсан Ц.Оюунгэрэл гишүүн асан хоёр удаагийн сунгаанд ялагдсаныхаа хариуг намын дарга нараасаа хатуухан авахаар шийдсэн бололтой.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж байхдаа "Амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй зүйл АН минь билээ" хэмээн уянгалж байсан улстөрч эмэгтэй сунгаанд ялагдангуутаа АН-аас гарахаар болов. Тэр тусмаа сонгууль хаяанд ирж, 29 жил зүтгэсэн нам нь хоёр хуваагдчихаад хэзээ мөдгүй тасар татагдахад бэлэн болчихоод байгаа энэ үед.

Мөн түүний хувьд намаасаа гарахаас илүүтэй гарч байгаагаа олон нийтэд зарлах нь туйлын зорилго байсан бололтой. Эхний удаад "АН-ын үйл хэрэгт дахиж хэзээ ч оролцохгүй" хэмээн зарлаж, оронд нь залуучуудын улс төрийн боловсролыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Өнгөрөгч долоо хоногт "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн сонгууль, улс төрийн марафон дууссаны дараа ажлаа эхлүүлнэ. Үүний тулд залуучуудад зориулсан, улс төрөө зөв хийх намын шинэ дүрмийг бичиж байгаа" тухайгаа ярицлага өгсөн билээ.

Гэвч гишүүн асан маань сонгуулийн дүн гарахыг хүлээж тэссэнгүй бололтой. Түүнээс өмнө амжиж хийх ёстой ажил гарсан бололтой. Тодруулбал, Ц.Оюунгэрэл гишүүн асан өнөөдөр АН-аас гарч буйгаа албан ёсоор зарлалаа. Харин намаас гарсны дараа ямар сонголт хийх тухайд өнөө орой лайваар мэдээлнэ гэв.

Уг нь бол Ц.Оюунгэрэл гэдэг нэг л хүн. Уг хүний АН-аас гарах, орох, эсхүл шинээр нам байгуулах гэх мэт улс төрийн эрх ч гэсэн чөлөөтэй. Гэвч АН-ын хувьд хамгийн хүнд, эгзэгтэй ийм үед нэг ч гэсэн намын лидер намаас гарах, түүнийгээ ингэж ил тод зарлах нь тус намын рейтингэд улам л муугаар нөлөөлнө. Ядаж л Ц.Оюунгэрэлийг дагаж, үйл хэрэг, үзэл бодолд нь итгэж үнэмшиж байсан жирийн гишүүдийн урам зориг алга болно. Дээр нь өрсөлдөгч намынх нь хувьд амттайхан өгөөш ч болох биз.

Хамгийн гол нь Ц.Оюунгэрэл мундаглаад сонгуулийн өмнө шинэ нам байгууллаа гэхэд тэнд нь МАН-ыг биш, АН-ыг харж, дэмжиж явсан залуус л цугларна. Намынхаа нэр дэвшигчийн авч чадах байсан нэг, хоёр саналаас зулгаана л гэсэн үг. Хэрэв тийм биш байсан бол өнөөдөр ийм сонголт хийх өөр шалтгаан байсан уу? Ц.Оюунгэрэлийн хувьд холын том зорилгоо бодсон гэж болох ч АН-ын хувьд сарын дараа болох сонгуулийн үр дүн аминаас илүү үнэтэй болсон цаг. Ийм чухал үед Ц.Оюунгэрэл гишүүн асан "гарман дээр морио юүлж", намаа нэгмөсөн хорлохоор шийдсэн бололтой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • bold (64.119.24.196)
    Оюунгэрэлийн зөв байлгүй яахав дээ. Харин нам нь хоёр хуваагдсан ийм эгзэгтэй хүнд үед Оюунгэрэл шиг хүн их хэрэгтэй байлаа. Өөрөө ч тэгэж бодож аль алинд нь нэрээ дэвшүүлсэн байх. Харамсалтай нь намын нөхөд нь үл тоож бусдыг бүтэлгүй хүмүүсийг дагаж далдаганаад үл тоосон нь түүнд ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн. Шинэ нам нам шиг ард түмний төлөө нам байгуулах хэрэгтэй. Харин бүүр одоо сонгуулиас өмнө байгуулах хэрэгтэй. Нам, эв нэгдэл байсан цагт хэн гуай нь Еөк болсон ч дийлдэхгүй шүү. Цаг аодалгүй Урагшаа!!!
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Мэргэжлийн хүн (202.126.89.241)
    Америк хөгшнөөс нь өгсөн заавар даалгавар, нэг ёсны мөнгө авах гэрээт ажил ажээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин-200 (202.21.107.184)
    Оюунгэрэл Элбэгдоржийн хүн.Эрдэнийн талд эдгээр хүмүүс байгаа.Эрдэнийн тал нь явахгүй болохоор ингэж л нэрээ өөрчлөх байх даа
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (211.36.148.52)
    Шал даварцан авгай юмаа элвэгээдээ эрхэлдэг юм байгааз намаасаа гараад шинэ нам байгуулна ч гэх хэдэн эмэгтэйчууд энэн дээр очих л байхдаа бас барьцгүй авгай намгүй албан тушаалгүй бол үхлээ юу
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (75.155.149.227)
    Baliar bS NEG ALBAN TUSHAALIIN DONTOI AVGAIGIIN JINHENE NUUR ZARAI ASHGUI IL GARLAA. OORIIGOO IH YUMAND BODZON CHAVGANZ VE. AN-AAS ZAILSAND MASH IH BAYARTAI BAINA
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Oyungerel (95.90.244.19)
    Ter ni nam ni ali hediin Oyungerel-g baitugai mash olon gishuudee itgel unemshilgui bolgood, ardtumnig bas horolziisht, Oyungerel bol hohirogch ni. Horirsnoo medej bgaa tegeed daraagi alahmaa hiij bgaa, busd ni hohirood tag chig, hulzengui.
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (211.36.150.47)
    Энэ нөгөө элийрэгч уянга гээд авгайтай адилхан юмаа адилхан гадаад өвгөнтэй суусан адилхан албан тушаалд дуртай таарсан дугуйнууд юм бишүү хэхэ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (211.36.150.47)
    Балай авгай АН.д жийгдчээд юундаа гонгиноод яваад байгаа юм... АН..угаасаа ялахгүй болох нь тодорхой бга юм бишүү...
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Чинзориг (202.21.101.14)
    Зөв шийдвэр гаргажээ.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.115)
    АН - ААР ДУТАХААС АН ДУТАХГҮЙ !!! УЛСТӨРИЙН НАМЫГ ЭРХ МЭДЭЛ , АЛБАН ТУШААЛД ХҮРЭХ ГҮҮР ХЭМЭЭН ТООЦОГСДЫН НЭГ Г.ОЮУНГЭРЭЛ МӨНӨӨС МӨН !
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Сүхээ (192.82.86.204)
    Энэ эмэгтэйн зөвөө
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    Эрдэнэ ийм л байдалд оруулаж байна хэрэв эрдэнэ дэвшвэл би ч намын гишүүнээс татгалзана
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • ХҮН намд тавтай морил (192.82.78.77)
    ХҮН намд орно шдээ.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • овид (66.181.180.234)
    Тэтгэвэрийн нас болж байгаа биз дээ, Гэртээ зурагт үзээд л сууж байхгүй юу даа, хая нэг гадаад нөхөрөө долоочоод л
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
    • Хаха яг үнэн..
      2021 оны 05 сарын 12
  • Баяо (202.179.24.126)
    Энэ муу гичий 29 жил нам дгаж сайхан амьдарсн байх яг ард түмэний төлөө юу хийсэнээ тайлбарлаач намаас гаоануу бна уу бид д хамаа байхгүй нам гэж энэ сайхн эх ороныг бүлэглэн дээрэмдж дуусн
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 5 цаг 56 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 21 цаг 14 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 22 цаг 8 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 23 цаг 51 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 23 цаг 55 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 13 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top