x

Өсвөрийн парламент “Оюу форум” болно

Улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болсон нийт хүүхэд, залуус, өсвөр үеийнхэнд зориулж Монголд анх удаа “Оюу Форум” нээлттэй чуулган тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Оюу Форумыг зохион байгуулагч Өсвөрийн Парламент нь нийгэм дэх залуусын оролцоог дэмжин, Монгол Улсын хүүхэд, залуусын хөгжилд томоохон хөрөнгө оруулах шинэлэг санаа бүхий чуулганыг зохион байгуулж байгаа билээ. 

Уг форум нь бусад үйл ажиллагаатай харьцуулбал илүү өргөн цар хүрээг хамарсан гэдгээрээ онцлог юм. Оюу Форум-аар залуучуудын анхаарал хандуулах шаардлагатай чухал  асуудлуудыг хэлэлцэн шийдлүүдийг гаргаж, бодлогын зөвлөмж хүргүүлэх зорилготой ба 7 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах юм. Нийт 1,200 гаруй хүүхэд, залуучуудыг нэгтгэсэн гурван өдөр үргэлжлэх энэхүү форум нь жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Чуулганаар нэгдсэн болон салбар хуралдаанууд хуралдаж нээлттэй хэлэлцүүлэг, форумаар хэлэлцэж зөвшилцсөн асуудлуудыг баталгаажуулах арга хэмжээ, илтгэл, уулзалтуудаас бүрдэх ба форумын хэлэлцэх сэдвүүд нь нийтийг хамарсан, хэлэлцүүлэх нэн шаардлага бүхий, Монгол Улсын хөгжилд дэвшилд эерэгээр нөлөөлөх, хүүхэд, залуучуудыг чадваржуулахад анхаарсан дараах сэдвүүдээр хэлэлцэнэ.

Форумаар хэлэлцэх сэдэв:

  • Нэгдсэн хуралдааны сэдвүүд:

  1. Монгол Улс дахь Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтээн байгуулалт ба эдийн засгийн эрчимтэй өсөлт

  2. Хүрээлэн буй орчин ба эрүүл мэнд

  3. Хувь хүний хөгжлийн үндэс – Боловсролын чанар ба хүртээмжтэй байдал

  4. Startup буюу гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх нь

  • Салбар хуралдааны сэдвүүд:

  1. Ёс зүйтэй иргэд

  2. Даяаршиж буй нийгэмд Монгол өв соёлоо хадгалж үлдэх нь

  3. Хиймэл оюун ухааныг Монгол Улсад хөгжүүлэх нь

Уг сэдвүүдээр салбар бүрийн манлайлагчид хүрэлцэн ирж хэлэлцүүлэг өрнүүлэх ба томоохон зочид төлөөлөгчид ч мөн уригдсан. Хэлэлцэх сэдвийн дагуу дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо хуваалцахыг  хүссэн залуус бүхэнд нээлттэй. Бүртгэл 6 дугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ. 

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • 15 болон түүнээс дээш настай байх

  • Чуулганд оролцох хүсэл эрмэлзэлтэй байх

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөрийн Парламент-Youth Parliament фэйсбүүк хуудаснаас авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 50 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 52 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 53 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 54 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 56 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 58 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 59 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 2 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 9 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 19 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 21 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 2 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 4 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 18 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 20 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 21 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 22 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 29 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top