x

Японы топ улстөрч Олимпийг цуцлах тухай ярьсан үгнээсээ буцав

Японы нөлөө бүхий улстөрч өсөн нэмэгдэж буй коронавирусийн халдварыг хянахгүй бол Токиогийн Олимпийг цуцлах талаар бодож үзнэ хэмээн ярилаа.

Удирдах Либерал Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг Тошихиро Никай орон нутгийн телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцохдоо "Хэрэв нөхцөл байдал улам хүндэрвэл бид Олимпийг бүрэн цуцлах хэрэгтэй болно" гэсэн юм. 

Ярилцлагыг урьдчилж бичсэн бөгөөд хараахан цацагдаагүй байгаа аж.

Энэхүү шуум олныг илт баярлуулж интернетийг эерэг сэтгэгдлүүдээр гэрэлтүүлж байх үед дахин нэг мэдэгдэл гарсан юм. Тэрээр би таамгаар ярьсан, “манай нам аюулгүй, санаа зовох зүйлгүй наадмыг зохион байгуулах дэмжлэгээ өөрчлөөгүй” гэсэн мэдэгдэл гаргаж өнөө өссөн байсан эерэг сэтгэгдлүүдийг навс унагаж орихов.

Нөгөө талаар энэхүү тайлбар Японы засгийн газар олон нийтийн дургүйцэл, цартахлын улмаас улам ихэссэн нийтийн түгшүүрийг ажиглаж, авч үзэж буйг харуулсан анхны шинж тэмдэг байлаа.  (Санал асуулгаас харахад япончуудын 70-аас дээш хувь нь наадмыг дахин хойшлуулах эсвэл бүхэлд нь зогсоох хэрэгтэй гэж үзжээ)

Японд халдварын хэмжээ харьцангуй доогуур байгаа ч гэсэн сүүлийн хэдэн долоо хоногт өссөн нь тус улс наадамд бэлдэж байх үеэр удахгүй "дөрөв дэх давалгаа"-тай тулгарч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.  

Одоогийн байдлаар Япон улс цартахлын хамгийн аймшигт өвчнөөс зайлсхийж, 10,000 хүрэхгүй хүний ​​нас баралтыг бүртгэжээ. Энэ нь хаа сайгүй маск зүүж, олон нийтийн эрүүл мэндийн кампанит ажлыг үр дүнтэй хийдэгтэй холбоотой гэж олон хүмүүс үзэж байна.

Гэхдээ тус улсад вакцин тараах ажил удаашралтай байгаа бөгөөд ахмад настнуудад зориулсан вакцин энэ сарын эхээр л эхэлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн шинэ бөгөөд илүү халдвартай хувилбарууд томоохон хотуудад тохиолдлын тоог нэмэгдүүлэхэд хүргэж, Токио болон бусад хотын захиргааны байгууллагуудад хатуу хязгаарлалт хийжээ. 

Мэргэжилтнүүд 200 гаруй орны мянга мянган тамирчдыг угтан авахаар төлөвлөж буй Олимп өргөн дэлгэрэх нөхцөл болж магадгүй гэж түгшиж байна.

Гадаадаас ирсэн үзэгчдийг авахгүй болон бусад олон зүйлийг хориглосон өөрчлөгдсөн хэлбэрээр энэ жилийн Олимп явагдана. Үндэсний болон дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл болгон "аюулгүй" наадмыг зохион байгуулах гэж байгаагаа засгийн газар дахин мэдэгдэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 4 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 8 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 10 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 14 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 16 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 20 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 42 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 44 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 45 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 53 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 12 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 46 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 6 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 21 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 40 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top