x

Б.Сүндэръяа: Буурал Гансүх ах аа, эхнэрийн чинь чат надад бий шүү!!

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн асуудлыг дэлгэж, томоохон дуулиан дэгдээгээд байгаа “Sunee’s ballet” сургуулийн захирал Б.Сүндэръяа дахин нэг “бөмбөг” тэслэв.

Одоогоос тав хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гаригт Сүнээ өөрийн фэйсбүүк хуудсаар УИХ-ын гишүүн, Монголын толгой бизнесмэн, тэрбумтан эрийн хүчирхийллийн хохирогч болсноо зарлаж, үүний дараа олон нийтийн сүлжээгээр бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн #metoo хөдөлгөөн өрнөж, хүчээ аваад байв. Лхагва гаригт Б.Сүндэръяа хэвлэлийн бага хурал зарлаж, энэ хэргийг шалгуулахаар прокурорт гомдол гаргасан, хохирогчдын тоо мянгаас давсан хэмээн мэдээлсэн байдаг. Харин өнөөдөр тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаар дахин нэг "бөмбөг" тэсэллээ. 

Бүсгүй Ц.Анандбазарыг яллах үйл ажиллагаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгчөө намнах сонгуулийн компанит ажил болж хувирсан хэмээн зарлаж, “улс төрийн бохир үйл ажиллагаандаа намайг бүү оролцуул” гэсэн байв. ЕТГ-ын дарга Ө.Шижир, сэтгүүлч Т.Мөнхбаясгалан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарыг нэр цохож ирээд ийм мэдэгдэл хийсэн нь асуудлыг бүр ч ноцтой болгов.

Тухайлбал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг “Буурал Гансүх ах аа. Эхнэрийн чинь бичсэн чат бий шүү” хэмээн анхааруулсан байна. Үнэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хэргийг өрсөлдөгчөө намаа унагах улс төрийн зэсвсэг болгосон уу, эсвэл өрсөлдөгч нь Х.Баттулгын эсрэг ашиглаж эхлэв үү? Сүнээгийн энэ удаагийн мэдэгдэл алинд нь хамаарах вэ гэдэг одоохондоо тодорхойгүй. Тиймээс түүний үгийг засваргүйгээр нийтэллээ.



"Хохирогчидоор улс төр хийж з/б ажил яваад байгаа учир үнэнг нь задлахаас өөр сонголт байсангүй!!!

Амьдралаараа тоглуулсан хүн ямар хүнд хэцүү байдгийг мэдэх учир задлахгүй гэж бодож байлаа. Энэ постныхоо хуулийн хариуцлагыг би бүрэн хариуцаж бүр болохгүй бол бичлэгүүдийг нь тавий даа.

2020 оны УИХ сонгууль дууссан ч 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль болох учраас тэр өдрөс хойш жил гаруй хугацаанд намайг худалдаж авах гэсэн хүмүүсийн санал баримтуудыг би цуглуулсаар байсан юм.

Өмгөөлөгчдөө дор бүр нь ийм баримтуудаа явуулж мэдэгдсээр явсан.

Аргаа ядсандаа би хувийн асуудлаа нийгэмд дэлгэж туслалцаа л хүссэн.

Гэтэл үүнийг улстөржүүлж намайг ашиглах гэсэн оролдлогууд удаа дараа ирэх нь тасрахгүй байна.

Мөнхбаясгалан эгчээ!

Би таны “Цэнзургүй ярилцлагад орохгүй ээ! Хаагдсан байсан Цензургуй яриа нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ?

Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдоочээ гуйя.

Urug.mn сайтын Болорчимэгээ намайг уучлаарай. Танай репакцыг би олон зуун зуун хохирсон охидын төлөө #metoo хөдөлгөөнд нэгдэж байна гэж ойлгож талархаж суулаа.

Х.Баттулга гэж хүнтэй сонгууль дуустал хаалтын гэрээ хийснийг тань өчигдөр л мэдлээ. Үүнийг би танай ажилтнаас авсан шүү. Миний дүү би охин үртэй хүн болохоор чамайг болон бусад хохирогч охидуудыг бодоод үнэнг хэллээ гэсэн.

Та нар хүчирхийлэгч Цогт-очирын Анандбазар гишүүн болон бусад эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүчирхийллийн эсрэг бус өрсөлдөгч намынх нь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй Х. Баттулга гэж хүнийг гаргахын тулд бүхнийг цэвэрхэн хийж байгааг ойлголоо.

Тийм учраас урилгаас тань татгалзсан.

Би зөвхөн нэр төрөө сэргээлгэхийг өчнөөн олон хохирсон охидын сэтгэлийн шархыг жоохон ч гэсэн тайтгаруулж зоригжуулахыг хүсч байна.

Би ингэж бичихээс өөр гарцгүй болж байнаа Шижирээ! Чи бид хоёр хэн хэн жаахан хүүхэд байхдаа танилцаж байсан сайхан танилууд. Наад заваан улс төрчид чинь өөрсдийн эрх ашгийн төлөө залуучуудыг ашиглаж өмнөөсөө шоронд хүртэл суулгадаг адгийн амьтад гэдгийг эрх биш мэдэх байх.

Найз нь чиний амьдралыг хайрлаж байна.

Энэ оролдлогуудаа зогсоохгүй бол би илүү ихийг чиний тухай дэлгэх болно шүү!

Сонгуулиа надаас холуур хийчих тэгэхүү... Найз Нарааг маань мөн битгий энэ заваан улс төрдөө ашигла. Тэр та нарыг бодвол хүн чанартай хүн. Хэцүү үед минь тулга болсон хүн.

Харин Х. Баттулгыг тойрсон та нар муу хүмүүс...

Буурал Гансүх ахаа! Та Ерөнхийлөгчдөө хэлж ойлгуул, надаар улстөр хийхээ боль! үгүй бол эхнэр Золоогын тань ч чат надад бий шүү...

Зөндөө хүнээр санал тавиулж байна.

Та бүхний мөнгө надад хэрэггүй ээ!

#metoomovement хөдөлгөөн бол маш олон хохирогч нартай хэний ч санхүүжилт зохиолоор яваагүй хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүл нэр төрөө золиослон байж эхлүүлсэн хөдөлгөөн юм.

Бид хэнийг нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон!

Хохирогч бид зөвхөн Булган аймгаас хууль бусаар сонгогдсон Цогт-очирын Анандбазар гишүүнд болон бусад эрх мэдэл эд хөрөнгөөрөө сул дорой ард түмнийг дээрэлхэж доромжилж татаж чангаадаг энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх!

Наад бохир улс төрөө та нар дээгүүрээ хийгээд зодолдоод дуус.

Одоо ингэж бичлээ гээд троллууд нь хэсэг л намайг элдэвээр гутаан доромжлох байх шүү Дамбадаржаа Гиймаажаваас эхлээд.

Ялгаж салгаж ойлгоорой түмэн минь.

Та нар Монголын ард түмнийг 2 талцуулчаад хөшигний ард хөтлөлцдөг хүмүүс!

Найз гэж байхгүй ашиг сонирхол нийлсэн хүмүүс л бий гэж та нар үргэлж ярьдаг"

Butenbayar Sunderya.


Мөн Б.Сүндэръяагийн дээрх мэдэгдлийн хариуд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан доорх хариуг өгсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.161.79)
    O.Shijir gede hunii buruu bulhai ymar ih bna aa
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Энэ Мөнхбаясгалан ямар муухай хариу бичдэг юм бэ?Эмэгтэй хүн биш, нэг тийм явдалтай эрэгтэй хүн бичсэн сэтгэгдэл төрчихлөө.Огиудас хүрмээр!!!
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.129)
    Хүн хүн рүү өсчилгүй шударга тэмцэлээ хий. Тэгэхгүй бол чиний наад дүр төрх чинь улс төржөөд байх шиг байх юм. Нэг замаараа тууштай яв.. зоригийг чинь дэмжиж байна
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
    • харин маш зөв хариу өгчээ МАНы янханд
      2021 оны 04 сарын 17
  • Mongol yalna (172.58.141.158)
    Jenko mongoliig suitgej ba uhaantai bihen uls oronoo gesen humuus negdej tarhia ugaalgasan orkuudad oilguulah boljee
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Эх орныхоо баялагыг гадны луйварчингуудтай хувааж идээд дуусгаж бгаа новшнууд Баттулгаас айгаад үхэх нь ээ
      2021 оны 04 сарын 16
  • Zp (202.126.89.228)
    Ene suunee gegch Hun l ooroo notstoi nootoi tom Hun YMA Hun bolgoniig amniihaa zorgoor ailgan surduulj baigaa ni bur unending taalagdahgui baina ulaan bald yritslaga ogood suuj baihadaa altsaaj suuchaad huzuu tolgoogoo shideed danalzaj baisan nudend haragdaj baina Chi YG hen ym be hezee ooriigoo ilchleh ve MAN namiin kukel
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.86.112)
    Хэн нэгний даалгвар эсвэл их хэмжээний мөнгө авсан сонгууль дууслаа энэ нам гүм
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 6 цаг 9 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 21 цаг 27 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 22 цаг 21 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Өчигдөр 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Өчигдөр 15 цаг 51 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 13 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top