x

Азиуд руу дайрсан үзэн ядалтын гэмт хэргийг хавтаст хэрэг нээн дахин шалгаж эхэлжээ

Даваа гаригт Нью Йорк хотын Мидтаун Манхэттэний явган хүний ​​зам дээр нэгэн эрэгтэй 65 настай эмэгтэйг гэгээн цагаан өдөр өшиглөж, хэдэн удаа дэвссэн хэрэг гарсан. Харамсалтай нь сүүлийн нэг жилд Азиудыг барууны орнуудад ялангуяа Америкт их үзэн ядах, гадуурхах болсны нэг жишээ байв. 

Цагдаагийн газраас халдлага өглөө 11:40 цагийн орчимд нэгэн байшингийн гадаа болсон бөгөөд хяналтын камерын бичлэг дээр үл таних хоёр хүн явган хүний ​​зам дээр бие биен рүүгээ дөхөж очоод зөрж өнгөрөхийн алдад эмэгтэйн их бие рүү өшиглөж байгааг харуулсан байна. Тус халдлагыг барилга дотроос хараад суухын зэрэгцээ зогсоохыг оролдоогүй барилгын ажилтнуудыг ажлаас нь түдгэлзүүлсэн гэж барилгын менежментийн компани мэдэгдэв.

Цагдаагийн хэлтсийн үзэн ядалтын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийнхний олж мэдсэнээр олон нийтээс тусламж хүссэн халдлагад өртсөн эмэгтэй газар унасны дараа дор хаяж гурван удаа биеийн дээд хэсэг болон толгойн тус газар руугаа өшиглүүлж, дэвслүүлжээ.

Хохирогч Манхэттэн дэх NYU Langone Medical Center-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цагдаагийнхан хүнд гэмтэл гэж тодорхойлсон. Түүний биеийн байдлын талаар нэмэлт мэдээлэл шууд авах боломжгүй байгаа аж. 

Манхэттэн дэх халдлага бол улс орон даяар болон Нью Йорк хотод гарч байгаа Азийнхны эсрэг хүчирхийллийн нэг жилийн хугацаанд гарсан хамгийн сүүлийн үеийн халдлага юм. Энэ сарын эхээр Атланта орчимд болсон буудалцааны үеэр найман хүн, түүний дотор Ази гаралтай зургаан эмэгтэй амиа алдсан хэрэг гарч байгаад хүмүүс эмгэнэн гашуудаж байх энэ үед нөгөө талд халдлагуудын жагсаалт нэмэгдсээр байна.

Цагдаагийн байгууллагаас цацаж, цахим ертөнцөд олны анхаарлыг татсан уг бичлэгэнд барилгын ажилчин бололтой нэг хүн үүдний танхимд зогсож, хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байгааг харуулсан байна. Дараа нь халдлага үйлдсэн этгээд явсны дараа эмэгтэй газар хэвтсээр байхад барилгын урд хаалгыг эмэгтэй харсаар байхад хаажээ.

Энэхүү халдлага нь АНУ даяар Ази гаралтай хүмүүст чиглэсэн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн тухай өөр нэг ноцтой сануулгыг илэрхийлэх бөгөөд энэ нь цар тахалтай холбоотой арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг улам даамжруулж байна гэж өмгөөлөгчид үзэж байна. Ази-Америкийн нийгэмлэгийн гишүүд хэдэн сарын турш нийгэмдээ чиглэсэн гадны үзэлтэн, хүчирхийллийн давалгаанд түгшүүр зарлаж байна.

Манхэттэн дэх эмэгтэйд халдсан хэрэг үзэн ядалтын гэмт хэргийн мөрдөн байцаагчид мөн метронд хүнийг зодож, өөр нэг зорчигч ТикТокийн бичлэг дээр тэмдэглэсэн халдлагыг шалгаж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 9 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 10 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 14 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 15 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 19 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 21 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 26 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 48 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 50 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 50 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 58 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 17 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 51 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 11 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 26 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 45 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top