x

Дэлхийн удирдагчид олон улсын цартахлын эсрэг гэрээ байгуулахыг уриалж байна

Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй дэлхийн удирдагчид дэлхийн сонинуудад зориулж бичсэн нийтлэлдээ "Ковид-19" дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том сорилтыг авчирсан гэж хэлэв.

Өөр нэг цар тахал эсвэл эрүүл мэндийн хямрал ирээдүйд дахиад тохиолдох магадлалтай. Мөн энэ удаагийн цар тахал "бүгд аюулгүй болтол хэн ч аюулгүй биш" гэдгийг харуулж байгаа билээ. 

Daily Telegraph сонинд бичигдсэн болон Францын Le Monde, Испанийн El Pais зэрэгт хэвлэлүүдэд нийтлэгдснээр 24 удирдагч дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулсан гэрээтэй ижил төстэй гэрээ байгуулж, хил дамнасан хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байна гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебресиесусыг тэргүүтэй гарын үсэг зурсан хүмүүс "Тухайн үед дэлхийн хоёрдугаар дайны сүйрлийн дараа улс төрийн удирдагчид олон талт тогтолцоог бий болгохоор нэгдсэн. Зорилго нь тодорхой байсан. Улс орнуудыг нэгтгэх, тусгаарлалт, үндсэрхэг үзлийн уруу таталтыг арилгах, зөвхөн эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны сүнсээр хамтдаа давж болох бэрхшээлүүдийг шийдвэрлэх, энх тайван, хөгжил цэцэглэлт, эрүүл мэнд, аюулгүй байдал" байсан гэлээ.

Удирдагчид одоо нэгэн дуугаар ижил саналтай байгаа нь "Ямар ч цар тахалд урьдчилаад сайн бэлдэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үнэлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад өндөр зохицуулалттай байх ёстой" гэсэн байна.

Шинэ гэрээ нь болзошгүй цар тахлын талаар хүмүүсийг сэрэмжлүүлэх илүү сайн системийг бий болгоход тусалж, мэдээллийн солилцоо, вакцин, хувийн хамгаалах хэрэгслийн хуваарилалтыг сайжруулах болно гэжээ.

"Өөр шинэ цар тахал болон томоохон эрүүл мэндийн гэнэтийн тохиолдлууд гарах болно. Аль ч засгийн газар эсвэл олон талт агентлагууд энэхүү аюул заналыг дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Хэрвээ тэгэхгүй бол гэдэг асуулт биш, гэхдээ хэзээ вэ гэсэн асуулт юм. "Ковид-19" цар тахал нь хүн бүр аюулгүй болтол хэн ч аюулгүй биш гэдгийг хатуу, эмзэглүүлсэн сануулга болсон. "Ковид-19" нь бидний сул тал, хуваагдмал байдлыг ашиглаж байсан энэ үед бид энэ боломжийг ашиглаж, дэлхийн хямралаас давж энхтайвны хамтын ажиллагааны дэлхийн хамтын нийгэмлэг болж нэгдэх ёстой" гэжээ. 

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 10 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 12 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 16 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 17 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 21 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 23 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 28 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 50 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 51 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 52 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 0 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 19 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 53 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 13 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 28 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 47 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top