x

Францын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам , Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр 10 оюутан суралцуулах сонгон шалгаруулалт явуулж байна.

Тэтгэлэг олгох чиглэл: 

  • Мастерын ба докторын сургалт /англи болон франц хэл дээр/

  • Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тарилан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлагийн зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

 Тавигдах шаардлага: 

  • Монгол Улсын иргэн байх.

  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтай байх.

  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх.

Англи хэлний мэдлэг:

  • TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5.5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин.

  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом).

  • TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом.

  • Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүрэн, зөв бөглөсөн анкет 

  • CV буюу товч намтар;

  • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, "Times new roman" 12 фонтоор бичигдсэн байх/;

  • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;

  • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;

  • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал; 

  • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтэр; 

  • Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэх.

2018 ОНЫ 4 САРЫН 23 -НЫ ДОТОР дараах хаягаар Францын Элчин сайдын яаманд ирүүлнэ.

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ 

Энхтайваны өргөн чөлөө -15

Соёл, хамтын ажиллагааны хэлтэс

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.

Бичиг баримтын бүрдүүлэлтийг хамтарсан Хороо 2018 оны 4-р сарын 24 нөөс 5-р сарын 7-ны хооронд хянах ба шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 5 сарын 11-нээс өмнө, Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. 

  • Угтуулан тосох үйлчилгээ авна.

  • Францын визний хураамжаас чөлөөлөгдөнө. 

  • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авна.

  • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.

  • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авна.

  • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авна.

  • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэнэ.

  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.

  • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө.

Холбоо барих:

Нэмэлт мэдээллийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-ны ажилтан Т.Төрнямтай 11-324519 утсаар холбогдож авна уу. Цахим хаяг: contact@ambafrance-mn.org

Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.

ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. 
http://www.cnous.fr
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД 
Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд. 
http://www.education.gouv.fr
КАМПУС ФРАНС 
Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. 
http://www.campusfrance.org
ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ 
Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./ заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүд 
http://www.ciep.fr

 

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 7 цаг 10 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 13 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 7 цаг 14 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 7 цаг 15 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 7 цаг 16 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 7 цаг 18 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 7 цаг 19 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 7 цаг 22 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 7 цаг 29 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 7 цаг 39 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 7 цаг 41 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 22 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 8 цаг 24 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 9 цаг 38 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 9 цаг 40 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 9 цаг 41 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 9 цаг 42 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 9 цаг 49 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 9 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 9 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top