x

Хятад Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийнхэнд туслаж байгаа юу?

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мьянмарт ардчиллыг буцааж өгөхийг шаардсан жагсагчид тус улсын гол хот Янгон дахь хятадуудын эзэмшлийн бизнесийг шатааж, тонон дээрэмджээ. Үүний дараа Хятад Элчин сайдын яамаараа дамжуулж дэг журам тогтоож өгөхийг хүсчээ. Хэдэн цагийн дараа генералууд үүргээ гүйцэтгэсэн бололтой цэргүүд олон жагсагчдыг алж, онц байдал зарлав.

Хятадын эсрэг үймээн самуун Мьянмарын улс төрийн хямралыг олон улсын хэмжээнд шинэ өнгө аястай болгож байна. Жагсагчид зөвхөн цэргийн эрх баригчдад төдийгүй Хятадыг халхавчлан дэмжиж байгаад улам их уурлаж байна. Энэхүү хариу цохилт нь Бээжингийн хувьд том сорилт. Дэлхийд өсөн нэмэгдэж буй хүч чадал, бүс нутгийн дан жингийн хувьд Мьянмар дахь ашиг сонирхол нь шууд утгаараа шатаж байгаа тул Хятад улс зүгээр л юм болоогүй юм шиг өнгөрөх гээд байна уу?

Хятад улс байгалийн баялаг, усан замынхаа нэг хэсэг болох урд хөршөөсөө хүсч буй зүйлдээ үргэлж анхаарч ирсэн. Бээжин Мьянмарын генералуудаас Хятад руу цахилгаан эрчим хүч олборлох маргаантай усан цахилгаан станцын урт хугацааны төлөвлөгөөгөө дахин эхлүүлэхийг хүсч байгаа бөгөөд нутгийн иргэд байгаль орчныг сүйтгэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс болгоомжилж байна. Бээжин мөн Мьянмарын газрын ховор металлаар өлсөж байна (төрийн эргэлт хийсний дараа олборлолт эрс буурсан нь Бээжин саяхан АНУ руу ховор элемент экспортлохоо зогсоох аюулд нөлөөлсөн болов уу).

Хятад улс Энэтхэгтэй далайн давамгайлал тогтоохоор өрсөлдөж буй Энэтхэгийн далайд нэвтрэх боломжийг олж авахын тулд Мьянмарын Ракхайн муж дахь Кяукпю гүний усан боомтыг холбосон байгалийн хийн хоолой барих ажлыг үргэлжлүүлэхэд Мьянмар Хятад улсад хэрэгтэй.

Хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтээс хойш Мьянмарт хандах Хятадын ашиг сонирхол хүчтэй шүүмжлэлд өртөж эхэлсэн. Шинэ дэглэмийн олон улсын хамгийн нэр хүндтэй холбоотон болох Хятад цэргүүд засгийн эрхийг гартаа авахад нь тусалсан гэх цуурхал олон нийтийн сүлжээнд хүчтэй шуугиан дэгдээсэн. Ардчиллын төлөө тэмцэгчид мөн Хятадын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд Хятадын өөрийн Great Firewall-тэй адил интернет цензурын технологийг боловсруулахад цэргийнхэнд туслаж байна гэж сэжиглэж байгаа.

Хятад улс тус улсад олон жилийн турш үргэлжилсэн сүүдрийн үйл ажиллагаа явуулж ирсэн ч хуурамч мэдээ гэх мэтээр үгүйсгэж, Хятадын бүтээгдэхүүнийг бойкотлох, Кяукпю хоолойг хорлон сүйтгэх гэсэн жагсагчдын уриалгыг эсэргүүцэж байна. Гэхдээ Бээжин урьдын адил хил дээрх тогтворгүй байдалдаа санаа зовж, генералууд төрийн эргэлтийн дараах үймээн самууныг эцэслэж чадаагүйд бухимдаж байна.

Хятад айхтар алхам одоогоор хийчхээгүй л байна. Нэг талаас, цэргийн генерал Хунтагийн тасралтгүй цуст шахалтын дараах эсэргүүцэл, хятад эзэнтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн халдлага намжихыг хүлээх бололтой. 2014, 2019 онуудад Бээжин төмөр нударгаар захирч байгаа Хонгконгод болсон ардчиллын төлөөх жагсаалын дараа яг ийм зүйл хийсэн.

Нөгөөтэйгүүр, Хятад руу чиглэсэн эсрэг хандлага улам хүчтэй болж эхэлбэл Хятад арай илүү радикал зүйл хийхээс өөр аргагүйд хүрч магадгүй юм. Цэргийнхэнд шууд хөндлөнгөөс оролцох нь Хятадын улс төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх талаар баримталж ирсэн бодлогын анатеми болох юм.

Яг одоо Мьянмар Хонконгийн гишгэсэн гишгэдлээр замнах магадлалтай байна. Үүний нэг шалтгаан нь Хятад улс COVID вакцины дипломат ажиллагааны цаад гол хүчин зүйл болох хүчирхэг боловч энэрэнгүй Азийн супер гүрний хувьд өөрийн нэр хүндэд маш их санаа зовдог явдал юм. Нөгөө нь Хятад улс байлдааны хүчээ хамгийн сүүлд гадаадад байрлуулсан тухай сайхан дурсамжгүй байдаг. (Энэ бол 1978 онд Хятад Вьетнамтай хийсэн богино дайнд ялагдах үед болсон явдал юм.)

Гэхдээ Хятадын бизнес эрхлэгчдийг онцолсоор байх юм бол Бээжин хил дээр гарч буй Хятадын эсрэг сэтгэлзүйн байдал өсөн нэмэгдэж буй нөхцөлд сул дорой харагдахаас болгоомжлох болно. Цаашид эмх замбараагүй байдал нь Бээжингийн гарыг хүчээр тулгаж, "Чонон дайчин"-ыг гаргаж, Хятадын дипломат ажиллагааны шинэ, илүү түрэмгий дүрээ үзүүлэх магадлалтай байна. 

Б.Бүжлхамаа

www.gzeromedia.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо саяхан Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 25 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 27 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 31 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 32 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 36 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 38 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 43 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 47 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 6 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 7 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 15 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 34 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 8 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 28 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 43 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 17 цаг 2 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top