x

СУДАЛГАА: Цар тахлаас үүдэлтэй 18-24 насныхны сэтгэлийн хямралд яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна

Цар тахал, тэр дундаа хөл хорио сэтгэл санааны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тоймлон харуулсан найман орны 50,000 орчим хүний ​​дунд хийгдсэн судалгаагаар залуучуудын дунд "сайн сайхан байх сэтгэлийн хат дэлхий даяар ядмаг" байгаа бөгөөд энэ асуудлыг нэн даруй улс орнууд анхааралдаа авах шаардлагатайг харуулжээ.

АНУ-ын ашгийн бус Sapien Labs группээс хийсэн хүний ​​оюун ухааныг ойлгоход зориулагдан хийгдсэн судалгаагаар оролцогчдын дөрвөн хүн тутмын нэгээс илүү нь эмнэлзүйн эмгэг илрэх эсвэл эрсдэл өндөртэй байгааг харуулжээ. Тэр дундаа 18-24 насны хүмүүсийн дунд бараг хоёр хүн тутмын нэг болж эрсдэл нэмэгдсэн байна гэжээ.

Австрали, Их Британи, Канад, Энэтхэг, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Африк, АНУ зэрэг орнуудад голчлон анхаарсан. Судалгаанаас үзэхэд 18-24 насны оролцогчдын 40 хувь нь уйтгар гуниг, шаналал, найдваргүй байдал, хүсээгүй, хачин, хэт их бодолд автаж байна гэдгээ илэрхийлсэн байна.

"Коронавирусийн цар тахал нь урьд өмнө гарч байсан хандлагыг улам даамжруулж, улам бүр дордуулж байна" гэж Sapien Labs-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий эрдэмтэн доктор Тара Тиагаражан хэллээ.  Тэрээр "Ялангуяа нийгмээс тусгаарлагдах нь залуу хүмүүст илүү их нөлөөлж, тэдний олонх нь эрүүл, эмгэгийн ирмэг дээр тулж ирлээ" гэв.

Цар тахал нь залуучууд, эмэгтэйчүүд, өнгөт арьстнуудын сэтгэцийн эрүүл мэндэд ялгаатай, харьцангуй нөлөөлсөн болохыг бусад судалгаанууд харуулж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цар тахлын урт хугацааны үр дагаврыг эдийн засгийн уналт, нийгмээс урт хугацаанд санаатайгаар өөрийгөө тусгаарлахаас үүдэлтэй сэтгэлзүйн уналтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг анхааруулав.

Судалгааны гол эрдэмтэд Доктор Тиагаражан, Женнифер Ньюсон нар засгийн газруудад сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн олон нийтийн бодлогод анхаарлаа хандуулахыг уриалав.

"Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн талбарт өөртэйгөө тулж ажиллан өөрийгөө эмчлэх болон өвчтөн төвтэй програм, эмчилгээ болон бусад хөтөлбөрүүд давамгайлж байсан бол цаашид нийгэм, эдийн засгийн бодлого, институцийн соёлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ өнөөгийн сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм" гэж тэд бичжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 23 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 25 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 29 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 30 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 34 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 36 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 41 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 45 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 5 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 5 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 13 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 32 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 6 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 26 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 41 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 17 цаг 0 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top