x

Непал болон Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдийн гэрлэлт нэмэгдэж байна

Сапана гэх 17 настай охин төрийн албан хаагч болохыг мөрөөддөг байв. Шөнө бүр, овон товонтой шороон замаар харьж ирснийхээ дараа энэ охин таазнаас унжсан нарны энергиэр ажилладаг ганц чийдэнгээ асааж, номоо дэлгэн ээжийнхээсээ хамаагүй өөр ирээдүйг төлөвлөдөг байв.

Гэвч Коронавирус Балб даяар тархаж, сургуулиудыг хаалгаа барьсан тул Сапана урьдынх шиг төвлөрөхөө больжээ. Тосгондоо хийх зүйл бага тул гацсан тэрээр ажилгүй хүнтэй нөхөрлөв.

Тэд үерхээд төд удалгүй гэрлэв. Одоо Сапана сургуульдаа эргэж орох бодолгүй, төрийн албан хаагч болох мөрөөдлөө орхижээ.

"Би хичээлээ цуцлаагүй бол бүх зүйл өөр байж магадгүй байсан" хэмээн Сапана саяхан байшингийнхаа шалан дээр 2 сартай хүүгээ хөхүүлээд сууж байхдаа хэлэв.

Сэтгүүлч түүний хувийн нууцыг хамгаалахын тулд охины овгийг нууцлав.

Балбын нэгэн жижиг хотод Сапанад тохиолдсон явдал дэлхийн хөгжиж буй орнуудын охидод ч мөн тохиолдож байгаа. Хүүхдийн гэрлэлт олон газарт түгшүүртэй түвшинд хүрч нэмэгдэж байгааг НҮБ-аас мэдээлж байгаа бөгөөд коронавирусийн цар тахал нь залуу эмэгтэйчүүдийн сургуульд сурах гэсэн олон жилийн хөдөлмөрийн ахиц дэвшлийг хойш нь эгүүлж татаж байна.

Даваа гаригт НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан тайланд, ирэх арван жилд нэмж 10 сая охин 18 нас хүрэхээс өмнө эвлэлдэн нэгдүүлэх хэмээн нэрийдсэн хүүхэд насандаа гэрлэх эрсдэлд орно гэж таамаглаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Фор “Угаас хүнд хэцүү нөхцөлд байсан сая сая охидыг Ковид-19 улам бүр дордуулсан” гэлээ.

Хүүхдийн эрхээр голчилж ажилладаг өмгөөлөгчдийн хамгийн их санаа зовдог зүйл бол эрт гэрлэх, дундаж наслалтаас эрт нас барах хоёр хоорондоо хамааралтай юм. Хөгжиж буй орнуудын жирэмсний хүндрэл, төрөлт нь 15-19 насны охидын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ-аас мэдээлж байгаа бөгөөд сүйт бүсгүйн хүүхдүүдэд нялхсын эндэгдэл эрс нэмэгддэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цар тахал нь боловсролгүй, эдийн засгийн дарамттай, эцэг эхийн үхэл, өсвөр насны жирэмслэлт гэх мэт хүүхдийн гэрлэлтийг өдөөж буй хүчин зүйлийг улам бүр нэмэгдүүлж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл авах тасалдал ихэссэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх Нанкали Максуд "Ковид-19 цар тахал биднийг буцаагаад хойш нь татчихлаа" гэсэн юм.

Зарим тохиолдолд залуу охидыг эцэг эх эсвэл бусад эрх мэдэлтнүүд хүчээр хөгшин эрчүүдтэй гэрлүүлдэг. Гэхдээ хүүхдүүдийн өмгөөлөгчид цар тахлын нөлөөнөөс болж сургуулиас хөндийрсөн, боловсрол, сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлээсээ татгалзан эрт гэрлэхийг цорын ганц сонголт гэж хардаг болж буй залуу эмэгтэйчүүдэд илүү санаа зовж байна.

Маш олон хүүхдийн гэрлэлт хэзээ ч бүртгэгддэггүй. НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор өнөө үед амьдарч байгаа 650 сая охид, эмэгтэйчүүд эрт буюу хүүхэд байхдаа гэрлэжээ. Энэтхэг, Бангладеш, Нигери, Кени, Этиоп, Малави зэрэг зарим бүс нутагт өсвөр насны жирэмслэлт гурав дахин нэмэгдсэн гэх мэт удаан хугацааны туршид асуудалтай байсан газруудад өсөлт ажиглагдаж байгааг хүүхдийн өмгөөлөгчид хэллээ.

Непал улсад гэрлэх хууль ёсны насыг 20 гэж тооцдог тул нөхцөл байдал нэн хурц байна. Тус улсад тулгараад байгаа харилцан холбоотой асуудлууд ба энэ мөч нь олон залуу эмэгтэйчүүдэд эрт гэрлэхээс зайлсхийхэд хэцүү болгож байна.

Азийн хамгийн ядуу орнуудын нэг Непал нь мөнгөн гуйвуулга, аялал жуулчлалд найдаж эдийн засгаа бүрдүүлдэг. Цар тахал хоёуланг нь сүйрүүлжээ. Жилийн энэ үед гадаадын жуулчид Аннапурнагийн нуруу, Эверестийн энгэрт үнэтэй аялал хийхээр тус улсыг зорьдог байв. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 18 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 19 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 23 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 25 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 29 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 31 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 35 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 59 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 0 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 8 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 27 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 1 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 21 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 36 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 55 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top