x

Харвардын их сургуулийн "боолын өвөг дээдэс" зурагтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

АНУ-ын шүүгч Харвардын их сургууль боолчлогдсон өвөг дээдсийнх нь зурагнаас хууль бусаар ашиг олж байна хэмээн маргасан Коннектикут мужийн эмэгтэйн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Tamara Lanier speaks during a press conference announcing a lawsuit against Harvard University on March 20, 2019 in New York CityТухайн гэрэл зургууд тус зургуудыг зурагласан гэрэл зурагчиндаа хамааралтай тул Тамара Ланиер эдгээр зургуудыг хууль ёсны дагуу нэхэмжлэх эрхгүй аж.

1850 онд сүүдэрлэгдсэн эдгээр зургуудыг хар арьстнууд дорд үздэг итгэл үнэмшлийг үгүйсгэсэн онолыг нотлох зорилгоор ашиглагдаж асан аж.

Хатагтай Ланиер энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах болно хэмээлээ. Тэрээр тус хэргийг шүүсэн шүүгчийг "Энэ зурган дахь хүмүүнлэг талыг огт авч үзсэнгүй. Бид үеэс үед үр хүүхдүүдээ ярьж хэлдэг байсан үлгэр домог болох гэр бүлийнхээ тухай ярьж байна. Эдгээр хүмүүсийн миний өвийг одоо хүртэл үгүйсгэж байна" гэж Нью Йорк Таймс сонинд ярьжээ. 

Хар цагаан, дээр үеийг илэрхийлэх эрэлхэг дүр төрх бүхий эдгээр зургуудыг Өмнөд Каролина дахь студид авсан байна. Рэнти нэрт эр, түүний охин Делиа нарыг бэлхүүс хүртэл нүцгэлээд хальсанд буулгажээ.

Америкийн боолуудын анхны зургуудын нэг байх ёстой хэмээн үзсэн тул АНУ-д боолчлолын талаар маргахын тулд Харвардын биологич Луи Агассизын захиалгаар тус хөргийг Харвардад авч ирж байсан аж.

Шүүхэд хатагтай Ланиер энэхүү зурган дээрх хүнийг "Папа Рэнти" гэж дууддаг байсан бөгөөд өвөг эцгээ мөн гэдгийг угийн бичгээрээ баталж, орой болгон унтахынхаа өмнө үлгэр домог мэт сонсож өссөн гэр бүлийн түүх бий гэж мэдэгджээ. 

Туршилтын байцаагч хийж байгаад тэтгэвэрт гарсан хатагтай Ланиер Харвардаас уг зургуудыг гэр бүлийнхэнд нь буцаан өгч, түүнд ямар нэгэн байдлаар хохирол барагдуулах төлбөр төлж, "боолчлолын байгууллагыг үргэлжлүүлэх, зөвтгөхөд оролцсон" гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Тэрээр их сургуулийг Рэнтийн дүрээс хууль бусаар ашиг олж, жишээ нь түүний зургийг номын хавтас дээр байрлуулсан гэж буруутгажээ. 

Шүүгч Камилл Сарруф гэрэл зургуудыг "аймшигтай нөхцөлд" авсан болохыг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэв Рэнти, Делиа нар эдгээр зургийг өмчлөөгүй бол хатагтай Ланиер ч мөн адил өмчлөөгүй гэсэн шийдвэр гаргажээ.

"АНУ-д үргэлжилж буй боолчлолын үр нөлөөг бүрэн хүлээн зөвшөөрөх нь хууль одоогийн байдлаар үйлчилж байгаа тул гэрэл зургийн гарал үүсэл нь хэр зэрэг сөрөг байж болохоос үл хамааран гэрэл зургийн сэдэвт үл хөдлөх хөрөнгийн ашиг сонирхлыг өгөхгүй" гэж Шүүгч Сарроуф бичжээ.

Харвард эдгээр гэрэл зургууд нь "боолчлолын ямар аймшигтай байсан болохыг нүдээр гэрчлэх, хүний харааны хүчтэй яллах дүгнэлт" гэжээ.  Их сургуулийн зүгээс "эдгээр зургуудыг олон нийтийн дунд илүү хүртээмжтэй байлгах, боолчлогдсон хүмүүсийн түүхийг тэдний дүрслэх боломжтой болгох" арга замыг судалж байна гэв.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 20 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 21 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 25 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 27 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 31 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 33 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 37 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 41 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 1 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 2 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 10 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 29 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 3 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 23 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 38 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 57 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top