x

Дэлхийн агаарын бохирдол цар тахлын өмнөх үеэс ч дор үзүүлэлттэй байна

Дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт коронавирусын өмнөх үеэс их болжээ.

Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт өнгөрсөн онд 6-аас дээш хувиар буурсан нь Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн том ахиц байсан. Цартахлын эхний саруудад аж ахуйн нэгж, үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилдаа явах, агаарын тээврээр явах нь өнгөрсөн зүйл болж хувирахад энэ уналт 17 хувьтай ойрхон байв. Тэнгэр цэнхэр харагдаж, эргэн тойронд амьтад тэнүүчилж, агаарын чанар сайжирч байх шиг байсан. Гэхдээ энэ ахиц богино хугацаанд үргэлжилжээ. Дэлхийн зарим хэсэгт нүүрстөрөгчийн ялгаруулалт нь урьд өмнө байсан үеийнхээс ч их байна.

Дэлхийн бөмбөрцгийн хэд хэдэн хэсэгт тахлын улмаас хөл хорио өрнөснөөс шалтгаалан уналтад орсон эдийн засгийг сэргээх уралдаан энд тэнд эхлэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) мэдээлснээр дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт 12-р сард 2019 оныхоос 2 хувиар их байна. Энэ өсөлтөд Хятад, Энэтхэг, Бразил зэрэг томоохон эдийн засаг нөлөөлж, ялангуяа үйлдвэрлэх болон барилгын салбар хурдан буцаад хэвийн ажиллагаанд шилжснээс болсон гэж үзжээ. 

ОУЭХА нь дэлхийн хэмжээнд эрчим хүчийг эн тэргүүнд тавиж, засгийн газрууд "эрчим хүчний зөв бодлогоор хурдан хөдлөх" хэрэгтэйг сануулжээ. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар нүүрстөрөгчийн ялгаруулалт 7 хувиар буурах нь дэлхийн температурыг бууруулж болзошгүй юм. Энэ тоо нь Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилгуудтай нийцэж байгаа бөгөөд ой хээрийн түймэр, хар салхи болон бусад байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд туслах болно. Тиймээс цэвэр энергийг дээд араа руу түлхэх цаг болжээ. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах (салхи, нарны эрчим хүч гэх мэт) эсвэл махны хэрэглээг багасгах нь хүний ​​хийж чадах байгаль орчны хамгийн сайн арга хэмжээ гэж эрдэмтэд үзэж байна.

Жич: Хэрэв энэ нь танд хангалттай биш бол шинэ судалгаагаар өдөр бүр мах идэх нь зүрх судасны өвчин, уушгины хатгалгаа, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Цахилгаан тээврийн хэрэгсэл, дизель хөдөлгүүртэй автомашинаас бараг 43 хувь бага нүүрсхүчлийн хий ялгардаг. GM, Volvo, тэр ч байтугай FedEx зэрэг компаниуд ойрын хэдэн арван жилд бүх паркаа цахилгаан автомашинаар солих гээд үзэж байна. Үүний зэрэгцээ Европын Холбоо гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд дэвшилт хийхээр түлхэлт хийж байна. Үндэсний хэмжээнд томоохон 27 зүйлийг эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй болгохын тулд "засах эрхийн тухай" хуулийг батласан байна. Энэ нь хог хаягдлыг багасгаж, хүрээлэн буй орчны ул мөрийг хязгаарлах болно хэмээн найдаж байгаа аж.

Эрдэмтэд, байгаль орчны идэвхтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын талаар түгшүүр зарласаар байгаа. Цартахлын улмаас дэлхий дахинд илүү цэлмэг тэнгэрийг удаан хадгалах цагийг өгсөн байтал хүмүүсийн хуучин зуршлууд хойш татаж байна.

Б.Бүжлхамаа

 www.theverge.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.74.15)
    Эрдэмтэдийг засагт гаргавал хүлэмжийн хий
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.74.15)
    Усан онгоцны утаа нилээн ихийг эзэлдэг
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 16 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 22 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 23 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 27 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 29 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 34 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 38 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 57 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 58 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 6 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 25 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 59 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 19 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 34 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 53 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top