x

Шотландын Сент-Эндрюс хотноо байгуулсан хамгийн эртний их сургууль

Готын ба неоклассик стилийн уран барилгатай эртний Сент-Эндрюс хот Хойд тэнгисийн эрэгт байрлах ба Шотландыг ивээгч гэх Хувилгаан Андрейн нэрийг авчээ. Хот гуравхан гудамжтай бөгөөд тэнд бүх шаардлагатай  дэлгүүр хоршоо, гуанзууд, уушийн газар, номын болон хуучин эдлэлийн дэлгүүрүүд, бэлэг дурсгалын мухлагууд цугларчээ.

Сент-Эндрюст анх 1410 онд ердийн нэгэн сургуулийг байгуулжээ. Түүнийг Сорбонны их сургуулийн төгссөн хэдэн хүн үүсгэсэн байна. Дараа нь Хамба Генри Вордло  1411 оны хоёрдугаар сарын 27-нд  тэр сургуулийн бааз дээр Шотландын анхны их сургуулийг үндэслэх зарлиг гаргажээ.

Хамбын зарлигийг баталсан XIII Бенедикт гэх сөрөг пап ламын лүндэнгээр Сент-Эндрюсын их сургуулийг 1413 онд үүсгэн байгуулав. Сөрөг папын лүндэнг хүргэсэн элч нар 1414 оны хоёрдугаар сарын 4-нд хүрэлцэн ирж, мөн өдрөө их сургуулийг нээсэн баярын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Гэхдээ их сургууль байгуулагдсан өдрийг хоёрдугаар сарын 27-ноор тооцдог. Их сургуулийн 500 жилийн ойг  1911 оны энэ өдөр тэмдэглэсэн байна.

I Яков хаан 1423 онд их сургуулийг ивээлдээ аван татвараас чөлөөлсөн байдаг. Энэ их сургууль нь Оксфорд ба Кембрижийн дараа ордог Их Британийн гурав дахь их сургууль юм. Парисын альма-матерын жишгээр их сургуулийг шашины номнол, хууль эрх зүй, урлаг, анагаах гэсэн дөрвөн факультеттай нээсэн байна. Дөнгөж 16 мянган хүнтэй энэ хот 7000 оюутантай. Их сургууль төгсөгчдөөс хоёр химич, нэг  эмч Нобелийн шагнал хүртжээ.

Сонирхолтой баримтууд:

Хойд гудамжны явган хүний зам дээр аркаар гарангуут PH гэдэг чулуун бичлэг сийлэгдсэн байгаа. Домгоор тэнд протестант сурагчийг шатаасан ба тэр хараал хэлээд сүнс нь хаалганы чулуунд тамгалагдсан үлдсэн гэдэг. Бичээс дээр гишгэсэн оюутан диплом авдаггүй гэсэн дом ч бий. Тэр хараалыг тайлахын тулд тавдугаар сарын 1-ний үүрээр хуучин шилтгээний ойролцоо далайд шумбах хэрэгтэй гэдэг. Тиймээс тавдугаар сар гэхэд бичиг дээр гишгэсэн оюутны тоо хангалттай их болж, нийтийн зугаалга болон хувирдаг байна.

Бас нэг уламжлал нь оюутны улаан нөмрөг. Өмнө нь оюутнууд түүнийг заавал өмсөх ёстой байж. Нутгийн хүмүүс алсаас homo studentius ирж буйг харах ёстой байжээ. 1800 онд эргийн ойролцоо нэг хөлөг онгоц живсэн ба Жон Хокин гэдэг оюутан таван удаа тийшээ сэлж, таван удаа аварсан хүнтэйгээ эргэн ирсэн гэдэг домог байдаг. Тэр цагаас хойш улаан нөмрөгтэй оюутнууд бямба гаригийн мөргөлийн дараа усан буудлаар өгсөөд эргэн ирдэг болсон гэнэ.

Нэгдүгээр курсын оюутнууд хичээл сурлага, их сургуулийн амьдралд дасахад нь тусалсны төлөө ахлах курсын оюутнууддаа талархаж үзэм барьдаг байж. Цаг хугацааны явцад энэ нь өөрчлөгдөн арваннэгдүгээр сард өргөн үдэшлэг арга хэмжээ болж хамгийн сүүлд нь шөнөжингөө хөөсөөр биенээ шүршиж даваа гаригийн өглөө өндөрлөдөг болжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нэгээс 4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 4 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 28 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 29 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 34 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 35 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 39 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 41 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 46 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 9 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 10 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 18 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 37 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 11 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 31 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 46 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 17 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top