x

Спутник V вакциныг барууны хэвлэлээр үнэлэн бичиж байна

The Lancet  гэдэг нэр хүндтэй  анагаахын сэтгүүлд "Спутник V" орос вакцины  гурав дахь шатны туршилтийн дүн нийтлэгдсэний дараа барууны тэргүүлэх хэвлэл мэдээлийн хэрэгслээр түүнийг үнэлсэн материалууд нийтлэгдэж эхлэв.

Хоёрдугаар сарын эхэнд анагаахын мэргэжлийн The Lancet сэтгүүл "Спутник V" вакцины клиникийн эм зүйн туршилтын гурав дахь шатны туршилтын үр дүнгийн  тайланг нийтэлсэн ба нийт 19866 сайн дурынхны тарилгын шинжилгээ нь  уг эмийн үр дүн 91,6 хувь хүрснийг харуулжээ. 

Жараас дээш насныхны сайн дурын бүлэгт үр дүн 91,8 хувь болжээ. Туршилтын явцад ноцтой сөрөг үр дагавар илрээгүй бөгөөд гуморалийн (эсийн биш цусны плазмын молекулын дархлал үүсгэх дархлалын механизмын нэг хэлбэр) гэх дархлалтын хариу сайн дурынхны 98 хувьд үүссэн байна.

Британийн The Guardian сонин эмийн үйлчилгээний үр дүн коронавирусийн эсрэг 91,6 хувь гэж бичжээ. Сонины мэдээнд вакцинжуулалтын дараа ноцтой сөрөг үр дагаваргүй, аюулгүй эм гэж онцолжээ.

АНУ-ын Politico хэвлэлээр "Спутник V" вакцины хоёр шатны тарилга хийлгэхэд хүчтэй дархлал гаргана гэж онцолжээ. Орос вакцин жараас дээш насныханд сайн үйлчилгээтэйг энэ хэвлэл мэдээлсэн байна.

Мөн АНУ-ын өөр нэг хэвлэл The Huffington Post өмнө нь Оросыг яаран вакциныг баталсныг шүүмжилж байсан гэтэл коронавирусийн эсрэг өндөр үр дүнг орос вакцин гаргалаа гэжээ.

Харин CNN телевиз онцлохдоо, коронавирусийн халдварын хүнд тохиолдолд "Спутник V" 100 хувийн үр дүнг гурав дахь шатны туршилтаар харууллаа гэжээ.

ОХУ-ын ЭМЯ-ны Гамалеин нэрэмжит төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан энэ хоёрдугаар сарын 2-нд вакциныхаа гурав дахь шатны клиникийн эм зүйн туршилтын дүнгийн тайланг The Lancet сэтгүүлд нийтэлснийг мэдээлсэн байв. ОШХОСангийн тэргүүн Кирилл Дмитриев "Орост үр дүнтэй, аюулгүй вакцин бүтээж чадсаныг тэр нийтлэл харуулсан" гэв. Дэлхийн хэмжээнд гурван вакцин л 91 хувиас дээгүүр үр дүнгийн үзүүлэлтэй байгаагаас Орос вакцин л бусдаасаа давуу гэсэн байна.

М.ЦОГТ

www.iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нэгээс 4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 5 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 29 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 30 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 35 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 36 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 40 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 42 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 46 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 51 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 10 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 11 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 19 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 38 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 12 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 32 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 47 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 17 цаг 6 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top