Жендэрийн асуудлаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг Монголын хэвлэлийн хүрээлэнгээс /МХХ/ зарлажээ.
Уралдаанд оролцогчид бүтээлээ ирүүлэхдээ:
Нэг. Сэтгүүлчийн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцох тухайгаа 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар холбогдож мэдүүлэх Хоёр. Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын дагуу албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд ирүүлэх юм байна.
Үүнд: - Сэтгүүлчийн овог нэр, ажлын газар болон албан тушаал /чөлөөт сэтгүүлч байж болно/, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, товч намтар /100 хүртэлх үгтэй/ хавсаргах -Нийтлэлийг тухайн сонин, сэтгүүлийн дугаар, цахим хуудасны холбоосын хамт А4-ийн хэмжээтэй бичгийн цаасанд таван хувь хэвлэж, телевиз, радиогийн нэвтрүүлгийг DVD-д таван хувь хуулж, нэвтрүүлгийн зохиол буюу аннотацийн хамт бэлтгэх
-Дээрх материалыг “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо уралдаанд (сэтгүүлчийн овог нэр)” гэсэн хаягтай дугтуйд хийж нэгтгэх юм байна.
Уралдаанд оролцох бүтээлийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 18-наар тасалбар болгож, ирүүлсэн бүтээлүүдийг жендэрийн мэргэжилтэн болон сэтгүүл зүйн мэргэжлийн төлөөлөл бүхий баг шүүх гэнэ.
Шагналын сан: Телевиз, радиогийн бүтээлийн төрөл
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 3.500.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 2.400.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/
Сонин, сэтгүүл, сайтын бүтээлийн төрөл:
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 2.800.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.200.000 төгрөг/
Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Жендэрийн Үндэсний хорооны цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулах юм байна.