x

"Алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй"

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо.

Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм. 

Өчигдөр Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг болон албаны бусад хүмүүс Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо болон “Тавантолгой”, “Өлзийт”, “Түргэн”-ий шалган нэвтрүүлэх товчоод дээр  ажиллав. Энэ үеэр дээрх хороодын улсын бүртгэлийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон товчоод дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчдад дээрх системийг хэрхэн ашиглах талаарх заавар, зөвлөмжийг өглөө. 

Энэхүү системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа алсын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байх юм. 

“Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж гарах эрх нь нээгдэх юм. Тиймээс иргэд товчоодоор нэвтрэхдээ биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид өөрсдийн гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж хяналт тавина. Хяналтын үед иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсан дээр хадгалагдаж үлдэх боломжгүй” хэмээн Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 26 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 27 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 28 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 29 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 31 мин Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа 49 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 1 цаг 38 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 1 цаг 49 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 2 цаг 0 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 2 цаг 1 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 2 цаг 1 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 2 цаг 3 мин УИХ-ын 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 3 мин СOR17 бага хурлын Үндэсний дэд хороо анхдугаар хуралдаанаа хийв 2 цаг 4 мин Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын хурлыг зохион байгуулна 2 цаг 5 мин Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ. 2 цаг 6 мин Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 17 цаг 45 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 17 цаг 46 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 19 цаг 28 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 19 цаг 48 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон
Top