x

Шүүхийн тухай хуулийн төсөл шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй хэдхэн жишээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саяхан /2021.01.05/ itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөс болж зарим хүн, бүлэглэл амь тавих гэж байна. Над руу янз бүрээр хандаж байна. Уучлаарай тэр нөхдөд хэлье. Би, ажлын хэсэг зогсохгүй. Төслийг анх өргөн барьсан Засгийн газар, Ерөнхий сайд, мөн  шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж сонгуульд амлаж олонхи болсон МАН-ын улс төрийн манлайлал ч зогсохгүй” гэх мэтээр ярьжээ.

Түүний хэлсэн үгээс үзвэл одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл нь “шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж, цэнгэлийн манлайд хүргэх” том шинэчлэл болж байгаа юм байх. Түүнийгээ ч хүч оруулах гэж “Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби хүчтэй явж байна” гэсэн байна. Тийм лобби явж байгаа нь бол бодитой байх. Харин Шүүхийн тухай хуулийн төсөл тэр лоббиг таслан зогсоож чадсан уу гэвэл огт өөр үр дүн харагдана. Үүн дээр нэг их олон жишээ татах ч шаардлагагүй юм. Б.Энхбаяр гишүүний өөрийнх өгсөн ярилцлагаар үүнийг няцааж болно.

Тухайлбал, “шүүхийн хараат бус байдлыг хамгаалах” чиг үүрэгтэй ШЕЗ гэдэг байгууллагын тухай хуульд оруулж буй өөрчлөлтөөс цөөн хэдийг нь дурьдахад “хараат бус байдлыг” хангалттай нурааж чадаж байна.

Төсөлд бичсэнээр “ШЕЗ-ийн 9 гишүүний дөрвийг нь шүүгчид дотроосоо томилно. Үлдсэн таван хүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно” гэж заасан юм байна. Ингэхдээ мэргэжлийн ажлын хэсэг нэр дэвшигчдийг тодруулж, УИХ-д оруулж ирэх, нэр дэвшигч нь таваас дээш жил улс төрийн намын гишүүн, улс төрийн намын томилгоот албан тушаалд ажиллаж байгаагүй байх шалгуур тавьсан юм байна. Мэдээж мэргэжлийн ажлын хэсгийг нь УИХ-аас томилоод, тэр нь дээр хэлсэн шалгуураар нэр дэвшигчдийг тодруулж УИХ-д оруулж ирнэ гэсэн үг.

Энэ нь нэгдүгээрт, ШЕЗ-ийн гишүүн УИХ-ийн олонхиос хараат байх үндсийг бий болгож байна. Үүний оронд нэр дэвшигчдийг чөлөөт өрсөлдөөнөөр гаргаж ирдэг /хуульд заасан шалгуурыг хангасан хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй байх/, түүнийг нь УИХ нээлттэй сонсголоор хэлэлцдэг /томилгооны сонсгол гэж нэрлэдэг/ байсан бол өөр хэрэг. Тэгвэл жинхэнээсээ улс төрөөс буюу УИХ-аас хараат бус байж чадна. Өнөөдрийн нөхцөлд жишээ нь 62 суудалтай МАН-ын УИХ өөрийн намд буюу намын даргад таалагдах, тэдний хараа хяналт дор ажиллах хүнийг л томилно гэсэн үг л дээ.

Хоёрдугаарт, “ШЕЗ, түүний гишүүдийн үйл ажиллагаа, бие даасан байдлыг алдагдуулсан төрийн өндөр албан тушаалтнуудыг Улсын дээд шүүхээр дамжуулаад Цэцэд өгнө” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй ШЕЗ нь шүүхийн хараат бус байдалд халдсан асуудлаар Цэцэд гомдол гаргах эрхгүй, шүүхээр дамжуулж Цэцэд хандахаар хуулийн төсөлд тусгасан байна. Твчоор хэлэхэд, шүүхийн захиргаа, шүүн таслах байгууллага хоёрынхоо чиг үүргийг холиод, шүүн таслах байгууллагаа шүүхийн захиргааныхаа дээр аваачаад тавьчихсан.  

Түүгээр ч зогсохгүй оны өмнө /2020.12.22/ Ажлын хэсгээс оруулж ирсэн саналаар өмнө ШЕЗ-ийн харицаж ирсэн шүүгчдийн сургалтыг Дээд шүүх рүү аваачаад өгчихсөн. Арай гэж Дээд шүүхээс салгаж аваад байсан эрх мэдлийг буцаагаад Дээд шүүхэд аваачаад өгчихөж байгаа юм. Дээд шүүх шүүгчийн сургалтыг хариуцахаараа хууль хэрэглээн дээр шүүгчдэд зааварчилгаа өгөөд, хараат бус байдалд нь нөлөөлөөд байна аа гэж үзээд тэмцсээр байж салгасныг буцаагаад аваачаад наачихсан. Нөгөө өмнө нь арай гэж нураасан шүүхийн босоо удирдлагыг эргээд босгож ирж байгаа хэрэг. 2012 онд хийсэн Шүүхийн багц хуулиар энэ чиг үүргийг ШЕЗ-д хариуцуулаад, тэр нь мэргэжлийн байгууллагуудыг оролцуулаад /Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх мэт/ сургалтаа явуулаад сурчихсан байсан зүйл л дээ.

ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж энэ тухай саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын  индэр дээрээс “авилгалд идэгдсэн шүүх” гэж хэлсэн. Гэтэл Монголд авилгын индексийг шүүх бус,  УИХ, Засгийн газар, түүний бүтцийн байгууллага, улс төрийн намууд нэмэгдүүлж байгаа гэсэн  удаа дараагийн  судалгааны дүн бий. Шүүгчид авилгад автсан гэхээсээ илүү улс төрийн нөлөөнд автаж байна” хэмээн ярьсан нь бий.

Яг үнэндээ 2012 оны Шүүхийн багц хуульд “шүүхийн хараат бус байдлыг алдагдуулсан” гэж үнэлсэн нэг, хоёрхон заалт байсан. Тухайлбал, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилдог болсон явдал шүүхэд хараат бус байдалд нөлөөлж байна. Ерөнхийлөгч ШЕЗ-өөр дамжуулан шүүхэд нөлөөлж байна. Мөн ШЕЗ-өөс сонгон шалгаруулж, нэр дэвшүүлсэн шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй байгаа нь шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзсэн байдаг. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд нь 2012 оны Шүүхийн багц хуулиар хийгдсэн ч юм биш, хууль батлагдсанаас хойш жилийн дараа /2013 онд/ УИХ-ын нэр бүхий гишүүд /Ш.Түвдэндорж гэх мэт/ Ерөнхийлөгчид тал засч, хууль санаачлаад, УИХ түүнийг нь хүлээж аваад явчихсан. Үүнийг нь засч залруулах ёстой гэсэн байр суурь хуульчдын зүгээс ярьдаг байв.

Гэтэл үүнийг нь засч залруулна гээд Засгийн газрын санаачилсан хуулиар шүүх жинхэнээсээ улс төрөөс, улстөрчдөөс хараат байх, 2012 оноос өмнө байсан босоо тогтолцоо руугаа буцаж байгаа бололтой. Ингэж дүгнэж болохоор нэг хоёрхон жишээг л энд бичлээ. Ингэхдээ ажлын хэсгийн ахлагчийн өөрийнх нь өгсөн ярилцлагаас иш татсан гэдгийг дээр хэлсэн. Өөр олон жишээг хуульчид гаргаж ярьж байгаа.

Хуульч гишүүн Б.Энхбаяр ч гэсэн өөрөө “Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби хүчтэй байна” гэдгээ хэлсэн. Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр ч гэсэн энэ лоббигоор “ШЕЗ нь УДШ-д ажлаа тайлагнана” гэдэг заалтыг оруулчихсан шүү дээ. Одоо тэр заалтаа бариад Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна.

Дээд шүүхэд тэгтэл хайртайдаа ч биш, “төмсгөө атгуулсан” нөхөд л олонхи нь байж таарна. Дээд шүүхийнхэн ч бас зүгээр хараад суугаагүй, шүүх дээр ирсэн хавтаст хэргүүдийг  нь бариад хууль тогтоогч нартай тулж ажиллаж байгаа ч сураг байна. Ийм тохиолдолд, иймэрхүү маягаар хуульд өөрчлөлт оруулах нь “Чонын амнаас гараад барын аманд” гэдэг л болно. Тэгээд алдаа гарангуут шүүх рүү, шүүгчид рүү чихээд "шүүх авлигажсан байна" гэдэг ээлжит үлгэрээ яриад явна. Манай хууль тогтоогчид ийм л зүйл хийж чаддаг. Жинхэнээсээ шүүхийг хараат бус болгох талаар ямар хүсэл эрмэлзэл, мэдлэг туршлага ч алга.

Уг нь бол Б.Энхбаяр гишүүн жинхэнээсээ шүүхийн тухай хуульд хэн, яаж нөлөөлж, хэн хэнийг дарамталж байгааг шууд нэрлээд нэрлээд, хуулийн төслийн санал хураалтад оруулахгүй гээд зарлачихсан бол арай илүү шударга болох байлаа. Гэтэл нэг хэсгийнх нь захиалгыг хүлээж аваад, нэг хэсгийг нь "шүүхэд нөлөөллөө" гэж баалаад, тэрийгээ нэг их "шударгын" дүрээр олон нийтэд зарлах нь тийм ч шударга харагдахгүй л байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намын бүлгийнхээ хурал дээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН заавал ялах ёстой. Намын 100 жилийн ой болж байна" хэмээн бүлгийн гишүүддээ үүрэг даалгаьар өгсөн байна лээ. Ядаж Шүүхийн шинэчлэл гэж яриад байгаа хуулийн энэ өөрчлөлт МАН-ын ойтой битгий л холбогдчихоосой билээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 7 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 21 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 1 цаг 57 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 2 цаг 9 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 2 цаг 10 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 2 цаг 10 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 2 цаг 15 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 2 цаг 19 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 3 цаг 22 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 3 цаг 44 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 4 цаг 15 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 4 цаг 19 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 4 цаг 21 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 4 цаг 22 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 4 цаг 27 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 4 цаг 27 мин Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө 5 цаг 25 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top