Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Улсын Онцгой комиссын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Шадар сайд Я.Содбаатар "Архангай аймгаас 7181 хүн буцъя гэж бүртгүүлсэн. Гэвч тус аймагт халдварын хоёр тохиолдол гарсан тул Архангай аймаг руу явах иргэдийг хойшлуулж байна.
Өчигдөр оройн мэдээгээр 81025 хүн УБ-аас буцахаар бүртгүүлсэн. Орон нутаг руу явах иргэд нэмэгдэж байна. Өнөөдрийн 18.00 цагийн мэдээгээр 91 мянган хүн УБ-аас хөдөө орон нутаг руу буцна гэж бүртгүүлсэн байна.
Бид орон нутгийн иргэдээ үе шаттаайгаар буцаах ажлыг зохион байгуулна. Эхний ээлжинд цастай, өвөлжилт хүндэрч болох баруун аймгуудын иргэдийг явуулна. Хот хооронд зорчихгүй шийдвэр хэвээр байгаа. Халдвар бүртгэгдээгүй аймаг дотроо зорчиж болно" гэлээ.