Өнөөдөр болох үйл явдал
-Монгол Улс тунхагласны өдөр тохиож байна-
08:14 цагт: Төрийн далбаа мандуулах ёслол болно.
10:00 цагт: Монгол, Солонгос B2B бизнес уулзалт, Монгол, Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт Сүнжин гранд зочид буудалд болно.
11:00 цагт: Төрийн дээд цол, одон, медаль гардуулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно.
13:00 цагт: Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн "Бий контемпорари арт галерей"-д энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн "Бий контемпорари арт галерей"-д энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Урлаг соёлын тоглолт:
-“Болор цом 43” яруу найргийн наадам Улсын филармонид болно.
-“Nomadic legend” Ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт болно.
-Төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын V уралдааны гала тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болно.
-“Duo Tenor” оператик поп концерт "Улаанбаатар театр"-т болно.
-“Гэм зэм” постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.
-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо болж байна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.



