x

АНУ: Жо Байден өөрийн багийн гол дүрүүдээ нэрлэлээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден засгийн эрхээ шилжүүлж авах ажил шил шилээ даран хүлээж байгаатай холбогдуулан танхимдаа сонгосон анхны хүмүүсээ албан ёсоор танилцууллаа.

Хэрэв энэхүү санал Танхимаар батлагдвал Аврил Хайнс үндэсний тагнуулын анхны эмэгтэй дарга, Алехандро Майоркас Латин улсын анхны дотоод аюулгүй байдлын дарга болох нь ээ.

Энэ баг нь "Америк эргэн ирж, дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна" гэсэн агуулгатай хөтөлбөрийг батлахад туслах болно гэж ноён Байден хэлэв.

Ноён Трамп шилжилтийн үйл явцыг эхлүүлэх ёстой гэж яриандаа дурдсан боловч ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байна. Тэрээр хэлэхдээ, Цагаан ордныг шилжүүлэн өгөх ажилд хяналт тавьдаг Ерөнхий үйлчилгээний алба "хийх ёстой зүйлээ хийх ёстой" гэсэн боловч сонгуулийг "луйвардсан" гэсэн үндэслэлгүй мэдэгдлүүдийг үргэлжлүүлэн хийсээр байна.

Харин Жо Байден одоо олон сая долларын сан, үндэсний аюулгүй байдлын товч мэдээлэл, засгийн газрын гол албан тушаалтнуудад хандан Нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн суудалд суухад бэлэн, бэлтгэлээ хангаж байгаагаа харуулж байна.

Байден юу хэлэв?

Шинэ Ерөнхийлөгч “Эвслийг сэргээн байгуулах, түүнчлэн коронавирус, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх шаардлагатай” байгааг онцолсон. Түүний нэрлэсэн Засгийн газрын танхимын сонголтууд нь "Америк эргэн ирж, дэлхийгээс ухрах биш, түүнийг удирдахад бэлэн байгаа"-г илтгэхийн зэрэгцээ Дональд Трампын "America First" өгүүлэмжээс холдохыг санал болгож байна. Тэрээр "Бид эдгээр бэрхшээлийг хуучин сэтгэлгээ, өөрчлөгдөөгүй зуршлаар даван туулж чадахгүй" гэсэн юм.

Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис хэдий нь шинэ түүх биччихсэн байгаа бөгөөд ноён Байден "баримтаар удирдуулж, манай баг юу ч болсон үнэнийг хэлнэ гэж найдаж байна" гэж хэлэхдээ өмнөх засаг захиргааг үгэн дундаа хавчуулаад авсан бололтой.

Түүний нэрлэсэн ихэнх сонголтууд Барак Обамагийн үед Жо Байдентай хамт ажиллаж байсан хүмүүс байв.

Түүний сонголтууд хэн хэн байв?

Жо Байден хэдхэн цагийн өмнө өөрийн багийн зургаан гол дүрийг танилцуулав.

  • Антони Блинкен. Төрийн нарийн бичгийн дарга. Ноён Байден ахмад дипломатч "эхний өдөр бэлэн болно" гэжээ

  • Жон Керри. Цаг уурын өөрчлөлтийн элч. Тэрээр Ерөнхийлөгч Трамп гэрээнээс татгалзан гаргасан Парисын уур амьсгалын гэрээний тэргүүлэх архитекторуудын нэг байв. Ноён Керри дэлхий ертөнц "цаг уурын хямралыг зогсоохын тулд нэгдэх ёстой" гэжээ.

  • Аврил Хайнс. Үндэсний тагнуулын газрын дарга. Жо Байден: "Би мэргэжлийн хүн ... үнэнийг хэлэхээр хатуу ширүүн өмгөөлөгч сонгосон" гэв.

  • Алехандро Майоркас. Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга.  Жо Байден энэ бол "засгийн газрын хамгийн хэцүү ажлын нэг" гэж хэлсэн бөгөөд ноён Майоркас "манай цагаачлалын системийг ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.

  • Жейк Салливан.  Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх.  Ноён Байден сонгуулийн кампанит ажилд "миний итгэмжлэгдсэн зөвлөхүүдийн нэг" хэмээн сайшааж байв.

  • Линда Томас-Гринфилд. НҮБ дахь АНУ-ын элчин сайд. "Хүн бүхэнтэй хүндэтгэлтэй харьцаж, хүндэтгэлтэй ханддаг" туршлагатай, нэр хүндтэй дипломатч "гэж ноён Байден хэлэв

Хүлээгдэж буй боловч хараахан зарлагдаагүй байгаа нэг сонголт бол Холбооны нөөцийн сангийн дарга асан Жанет Йеллен Төрийн сангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан явдал юм. 

Жо Байден түүний засаг захиргааны ажилд хамгийн их үүрэг гүйцэтгэх хүмүүсийг нэрлэсэн сонголтоос харахад төвийн үзэлт ардчилагчидыг онцолсон байгаа бөгөөд олон талт, туршлагатай, гадаад бодлогын ахмад мэргэжилтнүүд, чадварлаг эмэгтэйчүүд, өнгөт арьст хүмүүсээр багаа бүрдүүлэхээр зэхжээ.

Нөгөө талд өөрийг нь сонгоход хүчтэй нөлөө үзүүлсэн дэвшилтэт хүмүүсийг гонсойлгож байна. Гадаад бодлогын асуудалд анхаарлаа хандуулдаг "Quincy Institute" судалгааны төвийн Стивен Вертхайм хэлэхдээ “Цагаан ордонд шинээр байгуулагдах Ардчилсан баг хуучин төв шиг аашилж магадгүй. Дэвшилтэт хүмүүс томоохон өөрчлөлт гарах эсэх талаар санаа зовж байна" гэжээ. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 34 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 36 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 38 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 38 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 45 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 47 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 48 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 49 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 2 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 5 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 7 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 8 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 12 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 18 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 7 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 15 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 21 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 21 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top