x

Хятад дэлхий нийтэд нээлттэй хэвээр байна гэж хэлдэг ч бүгдийг хяналтандаа байлгахыг хүссээр...

БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин улс орныхоо эдийн засгийг бие даах чадвартай болгох стратеги баримталж байгаа бөгөөд бусад газруудыг урьд өмнө хэзээ ч байгаагүй их хамааралтай болгож байгаа билээ. 

Австрали улс өнгөрсөн хавар коронавирусийн гарал үүслийг судлахыг шаардаж нэхэсний дараагаар Хятад чөлөөт худалдааны нормыг зөрчин Австралиас нүүрс, дарс, арвай, хөвөн зэрэг импортыг нэг нэгээр нь чимээгүйхэн хааж эхлэв. Тэгвэл энэ сард Хятад ямар ч тодорхой тайлбаргүйгээр гурван сая долларын үнэтэй Австралийн Рок хавчийг Шанхайн гаальд үхүүлж орхисон байна.

Австрали ч гэсэн Азийн 14 оронд нэгдэж, Хятадын зуучилсан бүс нутгийн чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хүн ам, үйлдвэрлэлийн бараг гуравны нэгийг хамарч, Ази дахь эдийн засаг, дипломат хүчирхэг гүрэн болох Хятадын байр суурийг бэхжүүлж байгаа юм.

Энэ бол коммунист шинж чанар бүхий даяаршил. Хятадын засгийн газар улс орнуудыг дүрмээрээ тоглохыг тулгадаг, улам бүр түрэмгий ааш гаргаж, заримдаа шийтгэх бодлого явуулж байгаа ч гэсэн улс орныхоо нээлттэй байдлыг дэлхий нийтэд сурталчилсаар байна.

Технологи гэх мэт салбарт Хятадын ноёрхол нь өсч байгаа тул АНУ болон бусад улсууд болгоомжилж байна. Хятад улс өөрсдийн хэрэгцээнд зориулж дэлхийгээс бага хамааралтай болж, дэлхийг Хятадаас аль болох хараат байлгахыг хүсч байгаагаа духан дээрээ бичив.

Австралийн үндэсний их сургуулийн Хятад түүхийн судлаач, редактор Юн Жианг: "Олон улсын дүрэм, хэм хэмжээг ашиг сонирхлынхоо дагуу дагаж мөрдөх, нөхцөл байдал тохирсон тохиолдолд дүрэм, хэм хэмжээг үл тоомсорлож байгаа нь Хятад бусад агуу гүрнүүдэд байсан шиг эрх мэдэл, хүч чадлыг хүсч байгаагийн илэрхийлэл юм" гэлээ.

Хятадын стратеги нь хүч чадлаар бий болдог. Коронавирус нь хятад доторх хил хязгаарт бараг алга болсон. Тус улсын эдийн засаг хүчтэй өсч байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн хамгийн том салбар болж, бусад улс орнууд эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд дэвшилтэт электроник хүртэлх бүх зүйлээс ихээхэн хамааралтай болжээ.

Бээжин Трампын сонгуулийн ялагдлын дараа үүссэн улс төрийн эмх замбараагүй байдлыг далимдуулан Ерөнхийлөгч Трамп болон түүний засаг захиргааны эсрэг явж эхэллээ. Бээжингийн дэлхийн тавцан дахь итгэлцэл нь Жо Байдены засаг захиргаанд тулгарч буй сорилтыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

Сүүлийн долоо хоногт олон удаа үг хэлэхдээ БНХАУ-ын амбицтай, авторитар удирдагч Ши Зиньпин дэлхийн шинэ дэг журмын талаар алсын хараагаа дэвшүүлж, дэлхийн хамтын ажиллагааны нөхцлийг тодорхой хэллээ.

Тэрээр бүс нутгийн чухал форум болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны жил бүрийн дээд хэмжээний уулзалтад тус улс дангаараа явж, дэлхийн эдийн засгийг “салгах” бодолгүй байгаагаа дахин хэлэв. Видео хурлын үеэр тэрээр Хятад улс нээлттэй байж, дэлхийн эдийн засгийг "шударга, илүү тэгш" болгохын тулд "өөрийн үүргээ гүйцэтгэнэ" гэдгээ илэрхийлэв.

"Нээлттэй байх нь үндэсний дэвшлийн урьдчилсан нөхцөл бөгөөд хаагдах нь зайлшгүй хоцрогдол руу хөтөлнө" гэж хэлсэн нь ноён Трампын Америк дахь анхны мөрийн хөтөлбөрийг “даапаалж” байх шиг санагдлаа.

Мөн үүнээс гадна Хятадын засгийн газраас Шинжаан дахь чип үйлдвэрлэдэг Америкийн Intel, Nvidia компаниудын супер тооцооллын төвүүдийг тандалтад ашигладаг байжээ. Харин хоёр компани хоёул өөрсдийн технологийг зүй бусаар ашигласан эсэх талаар юу ч мэдэхгүй байгаагаа мэдэгдэв.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 29 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 31 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 32 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 33 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 40 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 41 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 42 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 44 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 1 цаг 57 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 0 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 1 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 2 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 7 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 12 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 2 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 10 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 15 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 16 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top