x

Дундаж болон бага орлоготой улсуудад вакцины үнэ чангадна

Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэх уралдаанд одоогийн байдлаар тэргүүлж буй Moderna нэг тун вакцинаа 37 доллараар буюу монгол мөнгөөр 105450 төгрөгөөр худалдаална гэж мэдэгдсэн.

Энэ дүн нь Johnson & Johnson гэх мэт бусад газраас 10 доллар (28500), Pfizer вакцинаас 20 доллараас (48500) дээгүүр үнэ юм.

Энэхүү үнэлгээ нь жижиглэнгийн буюу нэгж вакцины үнэлгээ бөгөөд бөөнөөр худалдан авалт хийх үед үнийг бууруулах хэлэлцээрүүд хийгдэх нь дамжиггүй. Гэхдээ вакцин үйлдвэрлэгч эмийн үйлдвэрүүд бол ашиг олох сонирхлоо тодорхой илэрхийлсэн арилжааны компани юм. Тэд хамгийн түрүүнд түрүүвч зузаантай хүмүүстэй харьцаж байгаа. АНУ-ын зах зээл бол тэдний анхны зорилт юм. 

Moderna-ийн вакциныг холбооны санхүүжилтээр АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, АНУ-ын Эрүүл Мэнд, Хүний Үйлчилгээний яамны тусламжтайгаар боловсруулсан болно. Тэд АНУ-ын засгийн газраас 2.48 тэрбум доллар авсан. Энэхүү вакцин нь Дональд Трампын Operation Warp Speed ​​хөтөлбөрийн хамгийн тод найдвар байв. Жилийн эцэс гэхэд тус компани АНУ-д хэрэглэх боломжтой 20 сая тунг өгөхөөр зорьж байна.

Вакцин яг хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ гэдэг асуулт АНУ-ын засгийн газартай холбоотой тул дэлхийн бусад улс орнууд хүлээх хэрэгтэй болно. Магад дунд болон бага орлоготой улс орнууд хараа, бараагаа өөр чигт тавьж байх нь зүгээр. Нөгөө талд, НҮБ-ын Ковакс хөтөлбөр нь ядуу буурай орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тараахад татаас өгөх боловч Модерна мэт компаны нэрлэсэн үнэ хэт өндөр өртөгтэй байж магадгүй юм.

Сайн тал нь Moderna хэд хэдэн асуудал байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Юу вэ гэвэл, вакцины уралдаанд оролцсон аль ч компани ирээдүйд зарим улс оронд Ковидыг хэдий нь давж туулчихаад байхад зарим улс оронд Ковид-19-ийн улмаас хүн, амьтан үхсээр байхад магадлалтайг хүлээн зөвшөөрч байна.

Мөн Moderna вакциныхаа патентыг цар тахлын үед авах гэж хичээхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Энэтхэг эсвэл Хятад дахь үйлдвэрлэгчид хямд өртөгтэй хувилбар хийх боломжтой болгож байгаа юм.

Энэнээс гадна, AstraZeneca Оксфордын Их Сургуульд боловсруулж буй вакцинаас ашиг олохгүй гэж мэдэгдсэн. Аз болж хэдхэн цагийн өмнө Оксфордын их сургуулиас вакцин тун амжилттай болж байгааг зарлалаа. 

Нуруугаа автал ажиллаж байгаа хэсэг, яах нь мэдэгдэхгүй хөл хорио, ганцаардал, эдийн засгийн гамшгаас гаргах вакцин одоо л нохойн дуу ойртож байгааг хэлж байх шиг. Хамгийн чухал нь хүн бүрт хүртээмжтэй байх ёстой.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 33 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 35 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 36 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 37 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 44 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 46 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 47 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 48 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 1 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 4 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 6 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 7 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 11 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 13 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 6 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 14 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 20 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 20 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top