x

Салхинд туугдагсад ба кино болсон сод романууд

Энэ сард дэлхийн уран зохиолд “Салхинд туугдагчдыг” бэлэглэсэн алдарт Маргарет Митчелл төрсний 120 жилийн ой болжээ.

Үүнтэй холбоотойгоор MyBook номын захиалгын сайт сэдэв нь сэтгэл догдлуулсан долоон сонирхолтой туульсийг танилцуулсныг одоо та бүхэнд хүргэе.

Маргарет Митчелл. "Салхинд туугдагчид. 1-р боть"

Зохиогчдоо Пулицерийн шагнал авчирсан энэ романаа Маргарет Митчелл хийх юмгүй гиюүрч суухдаа бичиж эхэлжээ. Хамгийн сүүлчийн өгүүлбэрээр “Маргааш шинэ өдөр эхлэнэ” гэж номоо нэрлэсэн байв. Өөрийн роман тульсдаа Маргарет ихээхэн шийдэмгий Скарлетт О`Хара гэдэг үзэсгэлэнт эмэгтэйн тухай бичээд зогсолгүй АНУ-ын Иргэний дайны үеийн уур  амьсгал ба болж буй хэрэг явдал тэр цагийн хүмүүсийн сэтгэл зүрх, гэр оронд хэрхэн тусч байсныг дэлгэрэнгүйгээр өгүүлжээ. Номоор хийгдсэн уран сайхны кино нь “Оскарын” шагналуудаар шагнагдсан байгаа.

Элена Ферранте. "Миний суут найз хүүхэн"

Дайны дараах Неаполь хотын ядуусийн хороолол. Тэнд Лена, Лила хоёр хүүхэд ахуй нас залуу үеэ өнгөрөөдөг. Тэд огт өөр өөр хүмүүс ч ядуурлаас хэрхэн мултрах вэ гэсэн чин санааны мөрөөдөлтэй найз бүсгүйчүүд юм. Цаг хугацаа өнгөрч тэд өөр өөрийнхөө амьдралыг өөрчлөх аргаа олно. Энэ ном нь дэлхий даяар алдартай болсон Элена Феррантегийн дөрвөлийн эхний боть нь юм. Энэ зохиолоор олон ангит кино хийгджээ.

Жон Голсуорси. "Форсайтынхны тухай туульс"

Английн үргэлжилсэн үгийн ба жүжгийн зохиогч Жон Голсуорси хөрөнгөтөн айл Форсайтын гэр бүлийн гурван үеийн тухай дэлгэрэнгүйгээр, сэтгэлд хоногшохоор буулган бичжээ. Сэдвийн зарим чиглэлийг тэр өөрийн амьдралаас авчээ. Энэ бүтээлээр авсан Нобелийн шагналын мөнгөө тэр өөрийн үүсгэн байгуулсан "Зохиогчид ба яруу найрагчид" сэтгүүлч нарыг нэгтгэх олон улсын байгууллагад өгсөн байдаг. Энэ цувралаар олон удаа кино хийж байлаа.

Алексей Толстой. "Зовлон туулсан нь.  1-р боть. Эгч дүү хоёр"

1917 оны хувьсгалын өмнөх ба дараах үйл явдлын үеийн орос сэхээтнүүдийн хувь заяаны тухай өгүүлдэг гурвал романы эхний ном нь энэ юм. Алексей Толстой генерал Денекины засгийн газрын суртал ухуулгын газар ажиллаж байсан учир тэр цагийн үйл явдал, баатруудын дүр, цаг үеийн уур амьсгалыг маш тодорхой гаргасан байдаг. Энэ номондоо тэр Сталины шагнал авч мөнгөөр нь “Грозный” гэсэн танк босгуулан Улаан армид бэлэглэж байв. Романаар хэд хэдэн кино бүтээгджээ.

Дина Рубина. "Орос канар бялзуухай. Желтухин"

"Орос канар бялзуухай" гурвалын эхний ном. Хоёр ертөнц, хоёр гэр бүл, хоёр хот. Одесса хотын сэтгэлийн хөөрөлтэй хөгжимчид Этингер гэгчид, Канар бялзуухайд дуртай Алма-Атын тайван амгалан сэтгэлийн тэнхээтэй Каблуковынхан. Тэднийг ер бусын, нууцлаг баатар Желтухин л холбоно. Хайр сэтгэл, гэр бүлийн нууц, хувь тавиланг өөрчлөх үйл явдлуудын тухай ихээхэн оргилуун бүтээл юм.

Элизабет Джейн Говард. "Казалеттийн гэр бүлийн он дарааллын бичлэг"

Английн зохиогч эмэгтэй бөгөөд загвар өмсөгч, жүжигчин Элизабет Жейн Говард Казалеттийн том гэр бүлийн амьдралын тухай цувралыг бичжээ. Романд дэлхийн үйл явдлууд олон тооны баатруудын улс төр, нийгмийн санаа бодолд нь хэрхэн нөлөөлөн тэднийг өөрчилж байгаа тухай өгүүлнэ. Гэр бүлийн нууц, дуулиан, тааламжтай орой, мэдээж дурлал тэднийг аварч тэмцэлд нь хурцалж өгдөг.

Колин Маккалоу. "Үүргэний бутан дахь дуулагчид"

Австралийн төөнөсөн наран дор амьдралын хүнд хэцүүг зүрх зоригтойгоор даван туулж байгаа баатруудтай роман дэлхийн 20 хэлнээ хөрвүүлэгдэн зохиогчийг нь дэлхийд алдаршуулж өгчээ. Дараахан нь номоор хийгдсэн олон ангит кино олон тооны шагнал авчирсан ч зохиогч эмэгтэй түүнийг нь сэтгэл дундуур хүлээн авсан юм. Романы гол сэдэв нь Мэгги Клири ба санваартан Ральф де Брикассар хоёрын хориотой дурлал нь уншигчдыг сэтгэл дундуур үлдээхгүй.

М.ЦОГТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 33 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 36 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 37 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 37 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 44 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 46 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 47 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 49 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 2 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 4 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 6 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 7 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 11 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 13 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 17 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 6 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 15 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 20 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 20 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top