x

“Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаан амжилттай боллоо

“Бяцхан зорчигчид ээлтэй автозам” сэдэвт гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. "Зориг сан" нь өнгөрсөн 15 жилийн турш "Залуу Манлайлал Хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь салбартаа идэвхтэй ажиллах, нийгэмд манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг шалгаруулан авч, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, манлайлах чадварыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөрийн хүрээнд шалгарсан залуучууд багт хуваагдаж, нийгэмд тустай бичил төслийн санаа гаргаж хэрэгжүүлдэг юм.

Энэ жилийн оролцогчдын “Зөрлөг” нөлөөллийн төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 14-30-ныг хүртэл 6-16 насны хүүхэд, сурагчдын дунд “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр энэ сарын 1-5-ны хооронд Шангри-Ла Моллд үзэсгэлэн гаргажээ.
Хүүхдүүдийн үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлээр дамжуулж, замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, эерэг хандлагыг уриалах, бусад хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, хүүхдийн баярын өдрийг бүтээлч, аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг гэр бүлд бий болгох зорилготой юм. 

Энэхүү уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирсэн ба бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрийг ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгээр шагнаж урамшуулжээ. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Петровис" ХХК хамтран ажилласан байна. Та бүхэн үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийн зургийг Зөрлөг төслийн багийн фейсбүүк хуудаснаас үзэх боломжтой.


"Амгалан" цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш, МУ-н гавьяат багш Н.Даваажав:

- Уралдаанд өөрийн олон шавь нараа бэлдэж оролцуулсанд баярлалаа. Уралдааны сэдвийг хүүхдүүд хэрхэн ойлгож, хүлээн авсан бэ. Тэд нар зургаа хэрхэн зурж байсан бэ?

- Би 43 дахь жилдээ зургийн дугуйлан удирдаж байна. Хүүхдийн ертөнц хүүхдийн бүтээл дотор амьдарч байгаа багш л даа. Тэтгэвэртээ гараад 8 жил болсон ч хүүхдүүдтэйгээ одоог хүртэл багшилсаар байна. Хүүхдүүдийн буянаар би 18 жилийн өмнө Монгол улсын гавьяат багш цол хүртсэн. "Амгалан" цогцолбор сургууль маань дэргэдээ 50 хүүхэдтэй дүрслэх урлагийн дугуйлантай. Энэ жилийн “Бяцхан зорчигчдод ээлтэй автозам” уралдааны удирдамжид найрсаг жолооч, найрсаг зорчигч, түгжрэлгүй зам мөн мөрөөдлийн зам гэх мэт олон сэдэв заасан байсан. Зохион байгуулагчид зүгээр л “Автозам” гэсэн сэдэв өгч болох байсан байх. Гэхдээ нэлээн зөв зохион байгуулалттайгаар бодож боловсруулж, сэдвийн ерөнхий чиглэлүүдийг тавьсан болов уу гэж анзаарсан. Сэдвүүдээ хүүхдүүдтэйгээ ярилцахад “Найрсаг жолооч”, “Түгжрэлгүй зам” сэдвүүдэд илүү сонирхолтой байсан. Зарим хүүхэд “Метро тавьчихвал их үнэтэй байхдаа...?”, хүүхдүүд маань хичээл тарах болон хичээлдээ ирэх үед түгжрэл ихтэй байдаг учир “Гүүрэн зам тавиулж болдог болов уу...?” гэх мэт асууж байсан. Ямартай ч ирэх жил энэхүү сайхан уралдаан маань дахин зарлагдаасай гэж бодож байна. Зохион байгуулагчдад их баярлалаа.

- Үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Хүүхдийн ертөнц бол өнгөн дотор умбаж, бялхаж байдаг. Тийм учраас хүүхдийн зураг том хүний зургаас эрс ялгаатай. Энэхүү үзэсгэлэнгийн зургууд бүхэлдээ тийм л байлаа. Агуулгын хувьд миний анзаарснаар 50 гаруй ялгаатай санаа гарсан байна. Зохион байгуулагчид 100 хүүхдэд бэлэг буюу шагнал өгсөн байна. Багш хүний хувьд мөн шавь нар маань ч тун баяртай байгаа. Жишээ нь, 600 гаруй хүүхдээс бүтээл ирүүлээд аравхан хүүхэд шагнавал ямар байхав. Хүүхдүүдийн ертөнц тун эмзэг шүү дээ. Ганц чихэр өгөхөд л тэд баярладаг биздээ. Хүүхдийн ертөнц өөрөө их содон юм. Миний найз МУГЖ н.Галмандахын “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол” гэдэг дуунд гардаг шиг нас ахих тусам бид буцаад хүүхэд болохыг мөрөөддөг. Өөрөөр хэлбэл хүүхдийн энэ агуу ертөнцийг бид биширч бас хүсдэг. Борооны нэгэн дусалд байгаль дэлхий багтдагийн адил бийрний нэгэн дусалд ертөнц бүхэлдээ багтдаг гэдэг шиг хүүхдийн ертөнц дотор бүхэл дэлхий багтдаг. Хүүхдийн  бийрэн дээр ертөнц, бүх дэлхий багтдаг.

Нийслэлийн 29-р тусгай сургуулийн багш Л.Дашдэндэв:

- Уралдаанд олон шавь нараа бэлдэж оролцуулсанд баярлалаа. Манай үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач? 

- "Зориг" Сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн "Зөрлөг" төслийн багийн зохион байгуулсан энэхүү “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаанд манай сургуулиас нийт 10 гаруй шавь маань оролцсон. Шавь нарыгаа эрүүл хүүхдүүдийн адил зурж, дүрслэх урлаг бүтээлгэхийн тулд амьдралынхаа 25 жилийг зарцуулжээ. Миний шавь нар төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Өнөөдрийн энэхүү гар зургийн уралдаанд явуулсан нийт 10 бүтээлээс шагналт байр эзэлсэнд баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн зургуудыг харахад хүүхдүүд тун авьяастай нь мэдэгдэж байна. Манай шавь нар ч эдгээр хүүхдээс дутах зүйлгүй авьяаслаг зуржээ. Би шавь нартаа үргэлж итгэдэг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг нь тохиолдуулан хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Мөн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч байна. 

Эх сурвалж: UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 50 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 52 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 54 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 54 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 56 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 58 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 59 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 2 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 9 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 19 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 21 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 2 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 4 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 18 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 20 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 21 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 22 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 29 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top