Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг иргэдэд хүргэлээ.
Шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уншиж танилцуулав. Засгийн газраас нийт 23 арга хэмжээ авч хэрэгжүүлхээр болсон байна. Үүнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны 7 сар хүртэл хойшлуулахаар болжээ.
"Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтыг авч ажиллах;
Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгуул алданги тооцож, хүүг нэгтгэх байдал зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх"-ийг Сангийн сайдад даалгав.