x

МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлжээ

МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын 2020 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь зөвхөн ШУА төдийгүй Монголын нийт шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны их сургуулийн эрх ашгийг шууд хөндөж байгаа учраас үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийн эрдмийн хамт олны дуу хоолойг та бүхэнд хүргэхийг зорилоо.

Шинжлэх ухааны хараат бус бие даасан байдал, мерит зарчим, шударга өрсөлдөөн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, инновац, шинэ технологийг нэвтрүүлэх, хуулийн өмнө тэгш байх нь Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн гарц хэмээн МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид үздэг билээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон УИХ-д өргөн барьсан тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэг байгууллагад зориулагдсаны зэрэгцээ шинжлэх ухааны тогтолцоонд монопольчлол, үндэслэлгүй давуу байдлыг бий болгоход чиглэжээ. Мөн шинжлэх ухааны чөлөөт өрсөлдөөн, бие даасан, хараат бус байдал, академик эрх чөлөөг боомилсон, байгууллагын дотоод дүрэм, журам, хэргэм зэргийг хуульчилж шинжлэх ухааны бусад оролцогчид болон нийгэмд тулган хүлээлгэх оролдлого гэж бид үзэж байна.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн 3 заалт, 6 хуулийн 13 заалт, бодлогын 3 баримт бичгийн 6 заалт, нийтээр даган мөрдөх 2 дүрэм, журмын 5 заалттай зөрчилдөж байгаа юм. Үүнээс үзэхэд дурдсан хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон нийт, оролцогч талуудын саналыг тусгаагүй, зөрчилтэй, үндэслэл муутай дутуу боловсруулагдсан ажээ. 

Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон УИХ-ын эрхэм гишүүдэд уриалах нь:

  • Хүчин төгөлдөр үйлчилж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Шинжлэх ухаан, технологийн тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, судалгааны их сургуулийн талаарх бодлогын үзэл санаа, зүйл заалттай уялдуулан шинээр найруулах, эс бөгөөс хүчингүй болгох.

  • Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо а. Мерит зарчимд үндэслэсэн шударга өрсөлдөөнийг дэмжих, б. Өндөр түвшний үр дүн, өгөөжтэй, практик шийдэлд баримжаалсан, нийгмийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх инноваци, шинэ технологийг амжилттай бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж буй байдлыг шалгуур үзүүлэлт болгох, в. Нэг байгууллагад үндэслэлгүй давуу байдал олгохоос татгалзах, хуулийн өмнө тэгш байх зарчмыг иш үндэс болгох, г. Шинжлэх ухааны бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэх зэрэг зарчим дээр суурилах ёстой билээ.

Дурдсан хууль тогтоомж, хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, санал зөвлөмжийн дэлгэрэнгүйг Та бүхэнд хүргүүлэх болно” хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 19 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 21 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 22 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 24 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 28 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 29 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 2 цаг 36 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 2 цаг 45 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 2 цаг 47 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 2 цаг 48 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цаг 53 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 2 цаг 57 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 2 цаг 58 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 2 цаг 59 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 3 цаг 0 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 3 цаг 1 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 3 цаг 1 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 3 цаг 3 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 4 цаг 33 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 4 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top