x

"Хүчирхийллийг тэвчдэггүй Хүн Бай" хөдөлгөөн УИХ-д шаардлага хүргүүллээ

Есдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гэарсан билээ. Талийгаачийн хойд эцэг гэх 36 настай М.Баттулга анхны байцаалтаар хэргээ хүлээсэн байгаа.

Олныг цочирдуулам аймшигт энэ хэргээс хойш Лантуун Дохио ТББ-аас санаачлан, олон зуун хүмүүс нэгдэж “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” нэртэй хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнөж байна.

"Хүчирхийллийг тэвчдэггүй Хүн Бай" хөдөлгөөний санаачлагчдын нэг Ч.Ганжавхлан өөрийн фэйсбүүк хуудаснаа “Тус хэргээс хойш 11 хоног өнгөрч байна. БИД ШУУРААД ӨНГӨРӨӨГҮЙ ШҮҮ! Хүчирхийллийн эсрэг ЛОББИ бүлэг УИХ-д байгуулагджээ. Өнөөдрийн тус бүлгийн уулзалт болж бид өөрсдийн шаардлага ойрын хугацаанд болон урт хугацаанд хэрэгжих боломжтой, өөрчлөх ёстой бодит санал, шаардлагуудыг хүчинтэй 500 гарын үсгийн хамт тус бүлгийн 11 гишүүнд, тэднээс дамжуулж УИХ-д хүргүүллээ” хэмээн мэдээллээ.

Шаардлага хүргүүлэх тухай

Монгол улсад хүүхдийн жам ёсны эрхүүд болох амьд явах, халдашгүй байх, эрүүл аюулгүй орчинд өсөх , сурч боловсрох эрхүүд зөрчигдөж байгааг та бид өдөр бүр тоо баримт судалгааны үр дүнгээс харж байна. Дэлхийн олон улс орнууд хүүхэд хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэхэд төр засаг, иргэд олон нийтийн хамтын ажиллагаагаар шийдвэрлэсэн сайн жишээнүүд бий. Монгол улсын хувьд ч мөн төр засгийн зүгээс, иргэд олон нийт хамтаар шийдвэрлэвэл зохих урт болон богино хугацаанд хийх дараах үйл ажиллагааг судалгаа, шинжилгээ, бодлогын төвшинд ул суурьтайгаар эхлүүлэхийг хүсэж байна. Монгол улсад хүчирхийллийг таслан зогсоох, нөхөн сэргээх чиглэлээр анхаарч байгаа боловч урьдчилан сэргийлэлтийн төвшинд хангалтгүй байна. Иргэд бид сайн дураар эвлэлдэн олон улс орны туршлага, өөрийн орны нөхцөл байдлыг үндэслэн дараах шийдлүүдийг санал болгож ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Үүнд:

1. Согтууруулах ундаа худалдан авахад тусгай цэгээс авах, иргэний үнэмлэх, авсан тоог хэмжээг бүртгэх тогтолцоо бий болгох;

2. Сургуулийн нийгмийн ажилтны тайлан, бүртгэлд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн бүртгэл, мэдээлэл багтаах /шалтгаангүй таслалт, хоцролтыг судлах/;

3. Сургуулийн эмч нар эрүүл мэндийн үзлэгийг хийхдээ давхар биед ямар нэгэн зодуур, эрсдэл бүхий шинжүүд байгаа эсэхийг шалгах, сэжигтэй тохиолдлыг нягтлах, бүртгэл бий болгох;

4. Эмнэлэгт "ахуйн" гэмтлээр ирсэн хүүхдийн хамт амьдардаг, ар гэрийн насанд хүрэгчдийг сэтгэц, зан үйлийн сорилд оруулах, хүүхэд асран хамгаалах эдийн засгийн, зан үйлийн чадамжийг нь үнэлэх;

5. Хорооны хэсгийн ахлагч нарыг хүүхдийн эрхийн талаар заавал хамрагдах сургалт, удирдамжаар хангах;

6. Хамтарсан багийн ур чадварын үнэлгээ, өнөөгийн байдлын судалгаа мониторинг хийх;

7. Эцэг эх байх эрхийг хасах, хязгаарлах гэр бүлийн тухай хуулийн 27, 30-р зүйл заалтад хэрэгжүүлэх алхам, гүйцэтгэх байгууллага, нэгжийг тодорхойлох;

8. Дунд сургуулийн хөтөлбөрт дэх хүний эрхийн хичээлийн агуулга, чанар, багтаамжийн үнэлгээ хийж, сайжруулах;

9. Дунд сургуульд заагдах гэр бүл, эцэг эх байх, хариуцлагын хичээлүүдэд агуулга, чанар, багтаамжийн үнэлгээ хийж, сайжруулах;

10. Жирэмсний хяналтад орж ирж буй охидыг нөхөртэй нь бүртгэх, эцэг эх байх сургалтад суулгах, хуулийн заалтуудыг танилцуулах;

11. Хөршийн мэдээллийг нууцлах, дуудлага өгснөөр эргээд эрсдэлд ордог байдлаас хамгаалах заалт, хөршийн хяналтын сүлжээ тогтолцоо бүрдүүлэх;

12. Их дээд сургуулийн багш, судлаачдын ажлын үнэлгээний Б цагийн тооцоонд хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн асуудлаар зөвлөхөөр ажилласан бол өндөр оноо тооцох системийг журманд нь оруулах;

13. Сургууль бүр дээрэлхэхээс урьдчилан дүрэм журам, хариуцлагын тогтолцоо бий болгох;

14. Бүх шатны боловсролын сургалтын агуулгад дээрэлхэх, ялгаварлахын эсрэг заах, хөтөлбөр оруулах /хичээлээс гадуурх байнгын явагдах гэсэн шаардлагуудыг хүргүүллээ.

ЛАНТУУН ДОХИО ТББ

ТЭРГҮҮН Ч.ГАНЖАВХЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 43 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 45 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 47 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 48 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 49 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 8 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 10 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 16 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 25 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 4 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 55 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 56 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 6 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 9 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 1 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 29 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 47 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 57 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 58 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top