x

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээж дууссан байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлийн танилцуулснаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөх даргын тогтоолоор “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээж эхэлсэн нь хоёр жилийн хугацаанд үргэлжилж дууссан байна.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд мөн оролцсон бөгөөд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.

Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг хэвлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийж, Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэрт хүрсэн байна.

Мөн ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан нэг тийш шийдэгдэж байгаа талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад зургадугаар сарын 15-ны дотор үнэгүй тарааж өгөх юм байна.

Түүнчлэн уулзалтын үеэр монгол бичигт шилжих асуудал, үүнтэй холбоотойгоор монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор заасан Монгол хэлний тухай хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигын дагуу ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-д ажиллаж байгаа гишүүд: 

Зөвлөлийн дарга:

 

С.Дулам

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор, Соёл Урлагийн Их Сургуулийнтэргүүлэх профессор;

 

Монгол хэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:

 

М.Базаррагчаа

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор;

 

Ц.Өнөрбаян​

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч;

 

Ч.Баттулга

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш;

 

В.Суранхүү

Ерөнхий боловсролын салбар төлөөлсөн ахмад багш;

 

Хэвлэл мэдээлэл, утга зохиол, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:

 

Ж.Батбаатар

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их СургуулийнНийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч;

 

Б.Наминчимэд

Зохиолч, сэтгүүлч;

 

Д.Сахиа

Бүгд Найрамдах Словак Улсын Шинжлэх Ухааны Академийн Компьютерийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч;

 

Д.Моондой​

Мэдээллийн технологийн инженер.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 53 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 55 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 56 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 57 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 59 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 6 цаг 1 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 6 цаг 2 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 5 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 12 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 22 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 5 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 7 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 21 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 23 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 24 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 25 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 32 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top