x

Т.Ням-Очир: Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлнэ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаад байна. Үлдсэн найман аймаг энэ өдрүүдэд сургалтаа зохион байгуулна.

Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. Зарим сургуулиуд бие даан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар орон нутгийн элсэлт 54, нийслэлийнх 60 хувьтай үргэлжилж байгаа. Наймдугаар сарын 28-н гэхэд элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна.

2020 оны зургаадугаар сард багшийн сул орон тооны мэдээллийг нэгтгэсэн. Одоогийн байдлаар 3069 багшийн сул орон тоо байгаа. 2350 орчим оюутнууд багш хөтөлбөрөөр төгссөн. Өнгөрсөн жилийн нөөцөнд у орчим багш байгаа. Сургуулийн өөрсдийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаа. Хамгийн эрэлттэй нь бага ангийн багш болон математик, гадаад хэл, хөгжим, хими, биологийн багш эрэлттэй байгаа.

Улсын хэмжээнд давхардсан тоогоор 66 компани 140 цэгээр дамжуулан дүрэмт хувцасны борлуулалтыг хийж байна. Нөөц хангалттай байгаа тул санал гомдол бага байна. 

Сурах бичгийн нөхөн хангалт хийгдсэн, сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэх дүн мэдээг илрүүлсэн.

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана.

Нийт 2160 гар угаалтуурыг ерөнхий боловсролын сургуулиудад нэмж байршуулсан. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид гар угаалтуурын тоог нэмэгдүүлнэ" гэлээ. 

Мөн тэрээр "БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт хэлбэрээр нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно. Харин хүүхдүүд 2013 оноос хойш өмсөж байгаа нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 53 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 55 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 57 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 57 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 1 цаг 4 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 1 цаг 7 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 1 цаг 8 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 21 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 24 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 26 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 27 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 31 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 37 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 26 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 34 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 40 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 40 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 42 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top