x

Хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг барилгын гүйцэтгэгч компаниудад сануулав

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод хэрэгжиж буй зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцав.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж буй 640 хүүхдийн хүчин чадалтай 148 дугаар сургууль, мөн Баянзүрх дүүргийн  16 дугаар хороонд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа 480 хүүхдийн хүчин чадалтай 53 дугаар сургуулийн өргөтгөлийн явцтай эхлээд танилцсан. Эдгээр барилгууд 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад орохоор 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, гадна тохижилтын ажлыг яаралтай чанартай гүйцэтгэж дуусгах, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах үүрэг өгөв.

Үүний дараа Баянзүрх дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” компанийн гүйцэтгэж байгаа 44 дүгээр сургуулийн барилгын ажилтай танилцсан. Тус сургуулийн барилга 2015 оны зураг төслөөр баригдаж эхэлсэн. Барилгын явцад тооцоологдоогүй нэмэлт ажлууд гарч ирсэн талаар гүйцэтгэгч компанийн зүгээс танилцууллаа.

"Хэдийгээр нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон ч бүтээн байгуулалтын ажлыг саатуулаагүй, өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлж байна" гэсэн юм.

Д.Батбаатар "Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дуусгалгүй, нэмэлт санхүүжилт шаардаад суудаг, ажил гацаадаг байдлыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр сэтгэл гаргаад зүтгэж байгаа, зайлшгүй өөрийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлж байгаа бол бид судалж үзэх болно. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа энэ үед ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 19 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 21 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 22 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 24 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 28 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 29 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 2 цаг 36 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 2 цаг 45 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 2 цаг 47 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 2 цаг 48 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цаг 53 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 2 цаг 57 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 2 цаг 58 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 2 цаг 59 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 3 цаг 0 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 3 цаг 1 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 3 цаг 1 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 3 цаг 3 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 4 цаг 33 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 4 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top