x

Бага ангиудад математик, монгол хэлний хичээлийг танхимаар орно

Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр хуралдлаа. 

Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургууль эхлэх бэлтгэл ажилтай холбоотой зарим мэдээллийг танилцуулсан юм.

Энэ жил нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой 69 ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 41-ийнх нь гэрээ байгуулагдаад ажил нь эхэлсэн, 14-ийнх нь тендер сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж. 

Ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгийн засварын ажил одоогоор 67 хувьтай байна.

Жил бүр өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг гаргаж, нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгүүд дээр нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 700 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргаж завсар хийдэг. Энэ жил өвөлжилт нь хүндэрч болзошгүй 13 сургууль, цэцэрлэгт 698 сая төгрөгийн хөрөнгө гаргаж засварын хийгдэх төсөв батлагджээ. 

Энэ жил сургалтын үйл ажиллагаа танхимын болон танхимын бус гэсэн хэлбэрээр явагдана. Сум, тосгон багийн хувьд долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ.

Харин аймгийн төв, Улаанбаатар хотын сурагчдад долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл хэлбэрээр сургалт явагдахаар болжээ.

Танхимын сургалтын бүлэг дүүргэлт 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Нэг өдрийн хичээл 4, 5 цагаас хэтрэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.

Есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг бататгах чиглэлийн хичээлүүд орно. Тухайлбал, нэгдүгээр ангид эхний долоо хоногт бэлтгэл хөтөлбөр явах юм.

Танхимын сургалтаар, 

  • Бага ангид: Монгол хэл, бичиг, Математик

  • Дунд ангид: Монгол хэл, бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх нийгэм, Англи хэл, Эрүүл мэнд

  • Ахлах ангид: Монгол хэл, бичиг, Математик, Эрүүл мэнд болон сонгох судлах гурав хүртэлх хичээл нь  танхимаар орно. Бусад хичээл нь теле хэлбэрээр хичээллэхээр болжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 55 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 57 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 58 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 59 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 1 цаг 6 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 1 цаг 8 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 1 цаг 10 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 23 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 26 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 27 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 28 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 33 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 35 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 38 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 28 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 36 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 41 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 42 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 43 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top