x

"Хичээлүүдийг агуулгаар нь танхимын болон зайны гэж боловсруулсан"

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлхээр болсон. Мөн хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу:

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл Ес дүгээр сарын 1-нээс, 

  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл Ес дүгээр сарын 14-нөөс, 

  • Их, дээд сургууль, коллежийн хичээл Арав дугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ.

ЕБС, цэцэрлэг, Их дээд сургуулиудын нэг ангид 20 хүүхэд байхаар танхимын сургалтыг хийнэ. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: “ЕБС-иуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээл үзэх тал дээр иргэд эргэлзэж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал өмнө нь 40 сурагчтай 11-р ангийн хүүхдүүд өглөө 08:00 цагаас эхлэн 7 цагийн хичээлээ судлаад 13:30 цагт тардаг байсан.

Одоо шинэ зохицуулалтаар тухайн 40 хүүхэдтэй хоёр дэд бүлэг болж хуваагдана. Эхний бүлэг нь  08:00-10:30, дараагийн бүлэн 11:00-13:30 хүртэл хичээллэнэ гэсэн үг. Ийм л зохицуулалтыг хийх юм. Ялангуяа нийслэлийн сургуулийн ачаалал өндөр ба 70-аас дээш сурагчтай 15 бүлэг, 60-аас дээш сурагчтай 95 бүлэг байна. Эдгээрийг гурван бүлэгт хувааж өдрийн зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Эхний хоёр бүлэг Даваа гаригт хичээллэсэн бол дараагийн бүлэг нь Мягмар гаригт хичээллэх гэх мэт зохицуулалтыг хийн долоон хоногийн гурван өдрийг танхимын, хоёр өдрийг зайны сургалтын арга барилаар шийдвэрлэнэ" гэв.  

Тодруулбал, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу жишээ нь математикийн хичээл өмнө нь долоо хоногт 5 цагаар судлагддаг байсан бол одоо 2-3 цаг судлах байдлаар хөтөлбөрт өөрчлөлт оруулсан байна. Мөн боловсролын хүрээлэнгээс энэ хүрээнд арга зүйн зөвлөмжийн хамт хичээлүүдийн гол тулгуур агуулгуудыг боловсруулан гаргажээ. Өөрөөр хэлбэл, хичээлүүдийн аль агуулгыг танхимын сургалтдаа багтааж, алийг нь теле хичээл буюу зайны сургалтын агуулгадаа багтаах арга зүйг боловсруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 22 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 23 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 25 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 26 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 30 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 31 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 2 цаг 38 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 2 цаг 47 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 2 цаг 49 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 2 цаг 50 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цаг 56 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 2 цаг 59 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 3 цаг 1 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 3 цаг 2 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 3 цаг 2 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 3 цаг 3 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 3 цаг 4 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 3 цаг 5 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 4 цаг 35 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 4 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top