x

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгов

Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.

2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ.

Тэтгэлэг авсан дээрх судлаачид өнгөрсөн хугацаанд ном бүтээл-13,  нэг сэдэвт бүтээл-2-ыг туурвиж, шинэ бүтээгдэхүүн-5, тоног төхөөрөмж- 4-ийг бүтээж, патент 4, ашигтай загвар 2-ыг батлуулж, шинэ онол, теорем 5-ыг дэвшүүлжээ. 

Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл 137-г дотоод, гадаадын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 86 удаа эшлэгдсэн бөгөөд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 169 илтгэл хэлэлцэгдсэн байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны тэтгэлэгт судлаачдад хандаж хэлсэн үгэндээ “Энэ жилийн хувьд тэтгэлгийн уралдаанд шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийтдээ 52 судлаач төслөө ирүүлсэн.

Цаашид Монголын үе үеийн эрдэмтдийн залгамж халааг нэр төртэй авч явах, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг танай үеийнхэн хүлээж авах цаг ирсэн, улам хичээж ажиллаарай” гэлээ.

Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат зэрэг албаны хүмүүс байлцлаа.

2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит  докторын дараах судалгаанд инновацийн тэтгэлэг хүртсэн залуу судлаачид:

  • Дашдоржийн Золзаяа (Хиймэл оюун ухаан болон их өгөгдлийн шинжилгээнд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чатбот хөгжүүлэлт)

  • Амгалангийн Солонго (Талимон бэлдмэлийн түүхий эдийн хоруу чанар, технологи, стандарт)

  • Оюунбилэгийн Нандин-Эрдэнэ (Жирэмсэн эхчүүдийн төмрийн ба төмөр дутлын цус багадалтын судалгаа)

  • Бямбасүхийн Оюунтөгс (Таргалалтыг оношлох, биеийн өөхлөг эдийг хэмжих аргуудын лавламж хэмжээг Монгол хүний бие махбодийн онцлогт тохируулан өөрчлөх нь)

  • Лувсангийн Лхагвасүрэн (Таримал ургамлын үрийг нарийвчлалтай суулгах хянах ухаалаг систем боловсруулах)

  • Жуковын Аззаяа (In situ болон Ex situ орчинд ургаж буй дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricata (turcz.) schischk.)- ын биологийн идэвхт нэгдлийн харьцуулсан судалгаа, уушги хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн гарган авах технологи)

  • Доржсүрэнгийн Батсүрэн (Газар доорх усны баланс тооцоход цэвдэгт үеийн дээрх усны хажуугийн урсгалыг тооцох нь)

  • Цэндийн Жавзмаа (Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн чиг хандлага, нийгэмд үзүүлэх нөлөөг кластер аргаар тандан судлах)

  • Шагдарсүрэнгийн Доржпагма (Говийн бүсэд тэжээлийн эрдэнэшишийн үр үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)    

  • Төмөрбаатарын Ганбаатар (Хичээлийн чанарыг үнэлэх арга зүйн нэгэн хувилбар боловсруулах)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 57 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 59 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 1 цаг 0 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 1 цаг 1 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 1 цаг 8 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 1 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 1 цаг 10 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 1 цаг 12 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 25 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 28 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 29 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 30 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 34 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 40 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 30 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 38 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 43 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 44 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 4 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top