x

Залуу сэтгүүлчдийн оюуны МАРАФОН үргэлжилсээр байна

Дэлхийг хамраад байгаа Ковид-19 цар тахалын нөлөө монголын иргэдийг ч мөн хөл хорионд оруулж, боловсролоо нэмэгдүүлж, мэдлэгээ дээшлүүлэх үйл явцыг гацаасан гэж болно. Гэхдээ үргэлж хар бараан өдрүүд үргэлжилж, саар байсангүй ээ. Зугаа цэнгэлээс хөндийрч, технологийн дэвшлийг ашиглан холын зайнаас онлайнд суралцаж, боловсролдоо анхааран, мэдлэгээ тэлэх боломжид суралцаж байгаа нь сайшаалтай гэж миний бие харж байна.

Түүний нэг сайн жишээ болох 2020 оны тавдугаар сарын 25-нд эхэлсэн Залуу сэтгүүлчдийн оюуны МАРАФОН байлаа. Энэхүү онлайн чуулганыг Глоб интернэшнл байгууллага АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн мөн USAAID Олон Улсын Хөгжлийн агентлагуудтай хамтран зохион байгуулж, гадаадын болон монголын салбарын мэргэжилтэн, багш нарын оролцоотойгоор энэ долоо хоногийн хугацаанд хамтдаа тархиныхаа булчингуудыг ачаалан, цаг минут хором бүрийг ашиглан гүйлтийн зам дээр гүйсээр байна.

Энэхүү онлайн чуулганы зорилго бол залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, ялангуяа өнөөдрийн үүсээд буй цар тахалын үед, цаашлаад удахгүй явагдах сонгуулийн үед сэтгүүлчид бид хэрхэн сэтгүүлзүйн ёсзүйгээ чанд мөрдөн ажиллах, онолын хувьд зөв жанжин шугам нь юу болох, Монголын болон олон Улсын туршлагын талаар судалсан маш өгөөжтэй, сонирхолтой марафон явагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд 100 орчим оролцогчдын оролцоотойгоор эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 260 орчим сэтгүүлч залуусын нэгдэл үүсээд байгаа нь залуусаараа бахархмаар…

Марафоны дүрэм маш сонирхолтой, шагнал нь бүүр гоё. Уралдаанд амжилттай барианд орохын тулд долоо хоногийн хугацаанд нийт 20 орчим тусгайлсан сэдвээр багш нэг бүрийн 30 минутын лекцийг сонсож, өөрийн ойлголтоо бусадтай хуваалцах ёстой. Мэдээж сонсоод 20 хувийг гэдэг болохоор сурсан зүйлээ мэдлэг болгон хувиргахын тулд өөрийн цахим флатформд олон нийтэд мэдлэгээсээ хуваалцах үүрэгтэй. За тэгээд сэтгүүлчдэд үнэ төлбөргүйгээр ийм их мэдээлэл өгснийхөө хариуд дахиад улам мэдлэгтэй, оюунлаг нийгмийн эмч болоорой гэж хүссэн номнуудаа худалдан авах эрхийн бичгийг гардуулна.

За харин одоо эдгээр хичээлүүд болон удирдан явуулсан багш нарын талаар товч дурдая. Юуны өмнө АНУ ын төлөөлөл, дэлхийн улс орнуудын туршлагаас хуваалцаж бидэнтэй нэдсэн Жоан Мауверт нь The voice of Americaг монголд дамжуулдаг АНУын Глобал Медиа агентлагийн сургалт, хөгжлийн газрын дарга байлаа. Тэрээр Ковид19 цар тахалын үед сэтгүүлчид хэрхэн аюулгүй байдлаа хангаж ажиллах, мөн энэ үед ихээр гарч байгаа хуурамч мэдээллийн олон улсын мэдээлэл өгч, түүнтэй хэрхэн тэмцэх тухай болон сонгуулийг мэдээлж сурвалжлах арга техник, зөвлөгөөг өөрийн орны туршлагад үндэслэн өгсөн нь сонирхолтой байлаа.

За тэгээд бусад үндсэн мэдээллүүд Монгол дээр явагдаж, МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-од, Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан, Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, Глобал  төвийн тэргүүн Х.Наранжаргал, ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, ХМЗ-ын ёсзүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог, МУИС-ын сэтгүүлзүйн багш Д.Идэржаргал, ХУИС ын багш Б.Түвшинтөр, сэтгүүлзүй багш Л.Ариун, Эрэн сурвалжлах багийнхан Ц.Тамир, А.Амартүвшин гээд эрдэм мэдлэгийн охь болсон багш нартаа уулзах боломж олгосонд зохион байгуулж буй хүмүүстэй дахин талархаж байна.

Юуны өмнө сэтгүүлч гэж хэн бэ? гэдэгт багш, оролцогчид маань олон сонирхолтой өнцөгөөс, өөр өөрийн өнгө төрхөөр тайлбарлаж байна. Жишээлбэл, Жоан Мауверын хэлснээр хэрвээ та аль нэг газар харьяалагдаж, цалингаа хүлээн, гэр бүлтэйгээ тайван орчинд амьдрахыг хүсвэл сэтгүүлч л лав болж чадахгүй өөрөөр хэлбэр энэ чинь илгээмж зөөгч буюу нийгмийн үүрэг хүлээгч шүүдээ гэсэн. Харин бас нэг сонирхолтой тодорхойлт бол “Хэн нэгэн бороо орж байна гээд, өөр нэгэн бороо ороогүй гэж хэлбэл та алинд нь итгэх вэ? Харин сэтгүүлчид бол зүгээр л босоод цонхоо хамгийн түрүүнд нээж, аль нь үнэн болохыг өөрийн биеэрээ хардаг хүн” гэнэ.

Уламжлалт хэвлэл мэдээлэл, нийгмийн хэвлэл мэдээллийн харилцааг технологийн дэвшилд тулгуурлан хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Медиатехнологийн тэнхимийн багш Б.Түвшинтөр суурь мэдээллийг өгч эхлэв. Цаашлаад бидний олонход их холын юм шиг санагддаг тогтвортой хөгжлийн асуудлыг учир, логиктой, сонирхолтой байдлаар хичээл үргэлжилсэн. Дэлхий дахины нэгдсэн тогтвортой хөгжил-2030 хөгжлийн бодлогод бид ч мөн яваа. Гэтэл 5, 5 жилээр явагдах энэ төлөвлөгөөний эхний үе удахгүй дуусна. Монгол нэгдэн орсон энэхүү бодлогынхоо эхний үеийн төлөвлөгөөг хэрхэн биелүүлж, ямар явцтай байгааг хянаж, ажиллах үүрэг хаана, хэнд байгаа юм болоо? Хэмээн сониучирахад  ТХЗ бол улсуудын санал нэгдсэн бодлогын хүрээ, улс төрийн амлалт бөгөөд тухайн улсын төрийн тэргүүд хүлээн зөвшөөрсөн баримт бичиг. Үүнийг заавал биелүүлэх үүрэггүй ч 2010 оноос эхэлсэн хэлэлцүүлгийн дүнд МХЗ-оос авсан сургамжаа эргэцүүлэн буулгаж, боловсруулснаараа илүү ахиц дэвшилттэй гэж болно Жишээлбэл, исламын шашинт улс орнуудаар ТХЗ-ын 3, 5, 10 дахь зорилтыг зөвшөөрүүлсэн гэх мэт хэмээн Б.Болорсайхан эелдгээр хариулав. ТХЗ-ын хэрэгжиж байгааг хянах механизм нь HLPF буюу Улс төрийн дээд түвшний чуулган гэж бий. Тэнд өнгөрсөн 5 жилд юу хийснээ манай Засгийн газар сайн дураар тайлагнасан тайлан байдаг юм байна. Та бүхэн сонирхоорой (https://sustainabledevelopment.un.org/memberstates/mongolia) Монгол хэлээр татаж авахыг хүсвэл доорх холбоосыг ашиглаарай (https://www.mn.undp.org/.../mongolia-voluntary-national... )

Сэтгүүлчдийн эрх, үүргийн сэдэв үргэлжилсээр ёсзүйн асуудлуудруу оров. Онолын хувьд бидний эрх үүрэг тодорхой байдаг боловч хэрэгжүүлэх тал дээр, мөн ёсзүйгээ, дүрмээ мөрдөж чадахгүй байгаа нь манай нийгмийн хөгжил, амьжиргааны түвшнээс бас хамааралтай байна уу? Авилга авахгүй байх, хэн нэгний талд орох, бэлэг сэлт гээд хэрвээ бид боломжийн цалин хөлстэй, нийгмийн баталгаатай байвал арай бага болох болов уу гэсэн миний асуултад Д.Идэржаргал багш “Би олон улсын хурал чуулганд оролцож байхад манайхаас ч эрх чөлөө багатай, хязгаарлагдмал улсын сэтгүүлчид яг хараат бус сэтгүүл зүй хийнэ гээд явж байгаа олон кэйс байдаг юм билээ. Би бол ёс зүйтэй ажиллах нөхцөл манайд байхгүй гэдэгтээ хувьдаа санал нийлдэггүй” гэлээ.

Мэдээж дараагийн асуудал удахгүй болох сонгуулийн эргэн тойрон болон шийдлээ хүлээгээд буй асуудлууд.

Монгол Улсын Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн зардлын талаар тодорхой тусгасан байдаг боловч улам илүү сайжруулан тодорхой зохицуулалтуудыг нэмж оруулах шаардлагатай байна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө олон нэр дэвшигчид далд хэлбэрээр сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж байна. Тэд арилжааны телевизүүдийн үзэгчдийн хандалт ихтэй “Монгол тулгатны 100 эрхэм”, “Болзоо”, “Танайд хоноё” гэх мэт нэвтрүүлэгт оролцож өөрийгөө сурталчилж байгаа бөгөөд өөрийн оролцсон нэвтрүүлгээ цахим сүлжээгээр “Boost” хийж олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжтой эсэх, цаашдаа хуулийн зохицуулалтад энэ асуудлыг тусгах шаардлагатай эсэхийг тодруулахад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 7-р бүлэг 48-р зүйлд Сонгуулийн хууль бус сурталчилгааг хориглохтой холбоотой зохицуулалтууд багтсан байдаг. Энд далд сурталчилгааг хориглосон заалт байдаггүй. Сонгуулийн жил эхлэхээс буюу ээлжит сонгуулийн жил эхлэхээс санал авах өдөр дуустал зарим үйлдлийг хориглосон байдаг ч эдгээрт хэвлэл мэдээллээр явж буй далд сурталчилгаа багтаагүй байна нь хуулийн цоорхой байсаар байгааг илэрхийлж байна.

Сонгуулийн үеэр хууль зөрчсөн, төрийн албан хаагчид болон төрийн эзэмшлийн эд хөрөнгийг өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашигласныг илрүүлэн олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлсэн иргэд, “шүгэл үлээгч”-ийг хамгаалах боломж манай улсад хангалтгүй. Гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй байгуулагдсан Тахарын албыг татан буулгасан. Сэтгүүлчид эх сурвалжаа хэлэхгүй байх тохиолдолд л хүн гүтгэсэн гэсэн зүйл заалтаар шийтгэл хүлээх эрсдэл байна. Иймд хамгийн түрүүнд шударга бус явдлыг илчилсэн иргэд, сэтгүүлчдийг хамгаалах, аюулгүй байдлыг нь бүрэн хангах хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо өнөөдөр үгүйлэгдэж байна. Гэрч, сэтгүүлчдийн аюулгүй байдал нь баталгаагүйгээс болон олон хууль зөрчсөн гэмт үйлдлүүд илчлэгдэхгүй байна.

Төгсгөлд нь мэдээж энэ олон асуудлуудыг шийдлийг хайхад сэтгүүлчдийн үүрэг, хариуцлага их цаашлаад улс төр дэх эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн бусад бүлгүүдийн оролцоог хэрхэн хангах тухай, Л.Ариун багшийн илтгэлд гарсан сонгуулийн дөрвөн төрлийн нийтлэл, нэвтрүүлэг нэг мэтгэлцээнийг хөгжүүлэх нь ямар их ач холбогдолтойг шийдвэр гаргагчид, улч төрч, олон нийтэд ойлгуулах гээд бидэнд мундашгүй их ажлууд байгааг ойлгуулсан, тархины булчингаа өдөр шөнөгүй завгүй ажиллуулах боломж олгосон Глоб интернэшл төв болон санхүүжүүлэгч байгууллагуудад талархая!

Энэ онлайн марафон баасан гаригт хаалтаа хийж, ОЮУНЫ УРАЛДААН маань өндөрлөх хэдий ч миний бие сурсан, мэдсэн олон сэдэв, санаагаа үргэлжлүүлэн бичсээр байх болно. Асуудал байсаар байгаа газар сэтгүүлчийн тархины булчин үргэлжид уралдаж байх ёстой.

Сэтгүүлч Б.Мөнгөнзаяа

mungunzayaa@gmail.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 2 цаг 12 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 2 цаг 13 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 2 цаг 15 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 2 цаг 16 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 2 цаг 20 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 2 цаг 21 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 4 цаг 28 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 4 цаг 37 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 4 цаг 39 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 40 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 46 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 4 цаг 49 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 4 цаг 51 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 4 цаг 52 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 4 цаг 53 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 4 цаг 53 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 4 цаг 54 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 4 цаг 55 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 6 цаг 25 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 6 цаг 39 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top