x

Монгол-Япон эмнэлгийн 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгджээ

Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон.

Сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа.

“АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”, “АШУҮИС-ийн эмнэлгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, бүтэц, дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг” байгуулж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй олон асуудал шийдэгдсэн талаар Сайд танилцууллаа.

Тухайлбал, ажилчдын цалин хөлс, эм урвалж эмнэлгийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд БСШУС-ын сайдын багцаас 8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Мөн АШУҮИС-аас 1 тэрбум төгрөг, Дэлхийн банкнаас 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өгөх шийдвэрийг гаргуулсан бол Эрүүл мэндийн сайдын багцаас 2.3 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахаар болсон. Ингэснээр 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, тус эмнэлэг жигд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажилласан сайдад тус эмнэлгийн хамт олон мөн талархал илэрхийллээ.

Уулзалт арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 2 цаг 12 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 2 цаг 14 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 2 цаг 15 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 2 цаг 17 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 2 цаг 21 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 2 цаг 22 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 4 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 4 цаг 38 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 4 цаг 40 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 41 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 46 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 4 цаг 50 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 4 цаг 51 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 4 цаг 52 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 4 цаг 53 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 4 цаг 54 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 4 цаг 55 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 4 цаг 56 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 6 цаг 26 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 6 цаг 40 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top