x

Германд зарим ангийн танхимын хичээлийг эхлүүлжээ

ХБНГУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар тус улсад суугаа манай ЭСЯ-наас мэдээлэл ирүүлсэн байна.

ХБНГУ-д коронавирусийн тархалтын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зогсоосон. Сурагчид гэрийн даалгавар, цахим хичээл хийж, сургалтын хөтөлбөрийн дагуу гэртээ суралцаж байна.

Холбооны Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сард нэн шаардлагатай сурагчдын хичээлийг үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, дунд сургуулийн ахлах 10-р ангийн сурагчид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс төгсөлтийн шалгалт өгөхөөр хичээлдээ орсон бол 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 6, 9 ба 12-р ангиуд (гимназийн 11 анги) -ийн хичээл эхэлжээ.

Холбооны Канцлер ба муж улсын Ерөнхий сайд нар 5 дугаар сарын 7-ны өдөр коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хориог 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгахаар тогтсон. Гэвч КОВИД-19 тахлын тархалт удааширсантай холбогдуулан хөл хорионы зарим арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сулруулахаар шийдвэрлэсний хүрээнд бага, дунд сургуулийн зарим ангийн хичээлийг эхлүүлэхээр болоод байна.

Дээрх шийдвэрийн дагуу бага, дунд сургуулийн 1, 5 ба 7 дугаар ангийн сургалтыг богиносгосон цагаар эхлүүлж, мөн урлагийн сургуулиудад ганцаарчилсан эсвэл жижиг бүлгийн сургалт явуулахыг зөвшөөрчээ. Түүнчлэн гэрийн нөхцөлд сурах боломжгүй сурагчдад анги харгалзахгүйгээр 5 дугаар сарын 11-ний өдрөөс сургуульд явах боломжийг олгосон. Тухайлбал, гэрийн даалгавар хийх техник, төхөөрөмжийн боломжгүй, гэр бүлийн хүндрэлтэй нөхцөл байдалтай, хэлний дутмаг мэдлэгтэй, эсвэл тусгай сургалт шаардлагатай сурагчид танхимын сургалтыг эхлүүлж болох эсэхийг сургуулийн удирдлага, багш нар дор бүрнээ шийдвэрлэх боломжтой юм байна. 

Уг шийдвэрийг гаргахдаа бага сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид суурь мэдлэг авах шаардлагатайг харгалзан үзжээ. ХБНГУ-ын бага сургууль 1-6 ангитай бөгөөд сурагч 6 ангиа төгсөхөд авсан дүнгээс шалтгаалан энгийн дунд сургууль эсхүл гимназид (гүнзгийрүүлсэн сургалттай гимназийн төгсөгчид ихэнхдээ их, дээд сургуульд суралцдаг бол энгийн сургуулийн төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмшдэг) суралцах эрх авдаг. Учир иймд, энэ удаагийн шийдвэрээр сурагчдын ирээдүйг тодорхойлох 6 дугаар ангид амжилттай суралцах боломжоор хангах үүднээс 5 дугаар ангийн хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Бага сургуулиас гимназид суралцах эрх авсан сурагчдын хувьд 7 дугаар анги нь туршилтын жил гэж үздэг бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд гимназид үргэлжлүүлэн суралцдаг. Иймд, дунд сургуульд дасан зохицох, туршилтын жилдээ амжилттай суралцах боломжийг олгох үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна.

Сургууль тус бүр коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тодруулбал, сургууль нь өөрийн нөөц, бололцоо, сурагчдын тоо зэргийг харгалзан, дээрх арга хэмжээнд тохирсон төлөвлөгөө боловсруулна. Ихэнх сургуулиуд нэг ангийг 2 бүлэгт хувааж, бүлгүүд долоо хоногоор ээлжлэн, мөн өглөөний болон үдээс хойш ээлжээр сургуульд явж байна. Мөн бүлгүүдийн хичээл, завсарлага эхлэх цагийг зөрүүлж, сургуулийн барилга дотор бөөгнөрөл үүсгэхгүй байхаас гадна зарим тохиолдолд зөвхөн тоо, герман хэл болон бусад хичээлийг заах арга хэмжээ авч байна.

Сургуулиудад 1, 5, 7 дугаар ангиас бусад анги, бүлгийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэлтээр эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргах эрхийг олгосон. Тухайлбал, Панков дүүргийн Хазенгрунд бага сургуулийн удирдлага, багш нарын зөвлөлийн шийдвэрээр 2 дугаар ангийн хичээлийг эхлүүлжээ. Харин Лихтенберг дүүргийн нэгэн сургууль 7 дугаар ангийн хичээлийг 11-ний өдрөөс эхлүүлэх боломжгүй гэж мэдэгджээ.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 2 цаг 12 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 2 цаг 14 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 2 цаг 15 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 2 цаг 17 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 2 цаг 21 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 2 цаг 22 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 4 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 4 цаг 38 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 4 цаг 40 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 41 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 46 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 4 цаг 50 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 4 цаг 51 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 4 цаг 52 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 4 цаг 53 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 4 цаг 54 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 4 цаг 54 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 4 цаг 56 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 6 цаг 26 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 6 цаг 40 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top