x

Одон орончид олон улсын хуралд оролцоод ирлээ

БНХАУ-ын Чэнду хотноо 5 дугаар сарын 14-16-ны хооронд БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулсан олон улсын хуралд амжилттай оролцоод ирлээ. Тус олон улсын хурлыг “Эх газрын газар хөдлөлт-олон улсын IV хурал” болон “Азийн сейсмологийн XII чуулган”-уудыг нэгтгэн зохион байгуулсан нь олон орны судлаачдыг нэг дор цуглуулж, мэдлэг туршлагаа солилцох өргөн боломжийг бүрдүүлж өгснөөрөө өндөр ач холбогдолтой байлаа.

 

Энэхүү хуралд Монгол улсын ШУА-ын ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, Одон орон геофизикийн хүрээлэн(ООГХ)-гийн захирал Профессор С.Дэмбэрэл, тус хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбар(ГХСС)-ын дарга Доктор М.Өлзийбат, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Доктор А.Мөнхсайхан, Б.Буянтогтох, М.Дэмбэрэлдулам, Л.Тунгалаг, С.Тогтохбаяр, Л.Дагзинмаа нар оролцож судалгааны ажлын үр дүнгээрээ 4 аман илтгэл, 7 ханын илтгэл хэлэлцүүлсэн.

Тус хуралд 14 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцож, газар хөдлөлтийн өмнөх болон дараах геофизик орны өөрчлөлт; газар хөдлөлтийн геодинамик процесс; газар хөдлөлтийн аюулыг үнэлэх, урьдчилан сэргийлэх; хүчтэй газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем; газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн инженерчлэл; гамшгийн үед авах арга хэмжээ болон агаар сансрын зураглал хийх зэрэг сэдвээр 3 өдрийн турш 780 гаруй аман болон ханын илтгэл хэлэлцүүлсэн байна.

“Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулсан олон улсын хурлын үеэр БНХАУ-ын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагаа” сэдэвт дээд хэмжээний уулзалт болсон. Тус уулзалтаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн аюултай тэмцэх чадавхийг бэхжүүлэх механизмыг бий болгох, хамтран ажиллах талаар Монгол улс дэмжин оролцохоо илэрхийлэн, хэлэлцээрт хүрсэн баримт бичигт гарын үсэг зурав. Тус хэлэлцээрт манай улсаас гадна Армени, БНХАУ, Казакстан, БНСУ, Мьянмар, Непал, Пакистан, ОХУ, Сингапур, Танзань, Үзбекстан улсууд, мөн Азийн Сейсмологийн холбоо болон Африкийн Сейсмологийн холбоод оролцсон. 

Зүүн гар талаас: ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтогтох, ООГХ-ийн захирал Доктор, профессор С.Дэмбэрэл, ШУА-ын ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Доктор А.Мөнхсайхан нар.
Зүүн гар талаас: ООГХ-ийн ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагзинмаа, Б.Буянтогтох, Доктор А.Мөнхсайхан, ГХСС-ын дарга Доктор, дэд профессор М.Өлзийбат, ООГХ-ийн захирал Доктор, профессор С.Дэмбэрэл, ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Л.Тунгалаг, М.Дэмбэрэлдулам, С.Тогтохбаяр нар
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 53 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 56 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 57 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 58 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 59 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 6 цаг 1 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 6 цаг 2 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 5 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 12 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 22 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 5 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 7 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 21 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 23 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 24 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 25 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 32 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top