x

БСШУСЯ-аас удирдсан “Багшийн хөгжлийн форум”-д Канадаас илтгэж, орон нутгаас оролцлоо

Техник технологийн дэвшлийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хамтран ажиллаж, олуулаа асуудлаа ярьж, саналаа солилцож болдгийг “Багшийн хөгжлийн үндэсний онлайн форум” харууллаа. Уг форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Aplus.mn вэб сайт хамтран зохион байгуулсан юм.

“Өнөөдөр хараахан бий болоогүй ажлын байранд суралцагчдыг бэлтгэж, нүүр тулаагүй асуудлаа шийдэхийн тулд зохион бүтээгдэж амжаагүй технологийг ашиглах чадвартай иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна. “COVID 19” биднээс Та өөрчлөлтөд бэлэн байсан уу гэж өөрөө өөрөөсөө асуух боломжийг олгож байна гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ онцлов.

Форумд Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Бадарч Канад Улсаас холбогдож “Боловсрол 4.0” сэдвээр илтгэл тавилаа. Боловсролын салбарт парагдигмийн шилжилт, үзэл баримтлалын гүнзий өөрчлөлт гарах шаардлагатай байсныг COVID-19 улам тодорхой мэдрүүлж өглөө. Багш хүн мэдлэг дамжуулдаг ажлаас чөлөөлөгдөж байна. Цаашид хүүхэд нэг бүрийн онцлогийг багаас нь тодорхойлж, авьяасыг нь хөгжүүлэгч, дэмжлэг үзүүлэгч болж хувирна. Багш, эцэг, эхчүүд хүүхдийнхээ алдаанаас айх хэрэггүй, хүүхэд алдаанаасаа суралцаж, хөгжиж байдаг. Цаашид тархи судлалын шинжлэх ухааны хөгжил, сурган заах аргын шинэ онолуудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг багш нарт захив.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир тавьсан илтгэлдээ  “Боловсрол бүх нийтийн баялаг боллоо. Технологийн дэвшлийн ачаар сурах боломж хязгааргүй нэмэгдэж байна. Танхимын сургалтаас гадна цахим, зайн, хөдөлгөөнт төхөөрөмж гэх мэт... бид зөвхөн нэр заасан хичээлээр “4 хананы дунд” боловсрол олгож буй зохицуулалтаа эргэн харах шаардлага гарч байна... боловсрол, сургалтын үйл ажиллагаа өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй цахим сургалтын хэлбэрт шилжиж байна” гэлээ.

БМДИ-ийн дэд захирал, доктор Д.Энх-Амгалан хүүхдэд техник сэтгэлгээний чадвар эзэмшүүлэхийн чухлыг тайлбарлаад эдийн засгийн үр өгөөж, шинжлэх ухааны дэвшил, бүтээлч чанартай үйл ажиллагаанд суурилсан зөв хандлагатай хувь хүн болж төлөвшдэг гэв. Хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд багш өөрөө бүтээлч сэтгэлгээтэй байж, тийм сургалтын арга хэрэглэх ёстойг онцоллоо.

COVID 19-өөс үүдэлтэй хөл хорио боловсролын салбарт сорилт тулгаж, үүнийг салбарын яам боломж, шийдэл болгон өөрчилж байгаагийн нэг нь “Багшийн хөгжлийн үндэсний онлайн форум” болов. 

Манай улсын хувьд цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148,4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орж, 4 сарын турш танхимын сургалтын агуулгыг теле болон цахим хэлбэрээр зайнаас авч байгаа бөгөөд зохион байгуулалтаараа Монгол Улс олон улсад үлгэр дуурайлал болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 1 цаг 12 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 1 цаг 14 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 1 цаг 15 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 1 цаг 15 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 1 цаг 22 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 1 цаг 25 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 1 цаг 27 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 40 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 42 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 44 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 45 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 49 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 55 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 44 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 53 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 58 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 4 цаг 58 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 5 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top