Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээж, 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахаар болж байна.
Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна.
Энэ дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Сургалтын төвүүдэд ЭМЯ-ны зөвлөмжийг биелүүлэх шаардлага тавина.
Үүнд:
-
Биеийн халуун үзэх,
-
Амны хаалт зүүх,
-
Аль болох цахим сургалт хийх,
-
Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
-
Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
-
Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
-
2 цаг тутамд агаар сэлгэх,
-
Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
-
Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,
-
Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
-
Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
-
Анги танхимд хооллохгүй байх,
-
Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагуудыг биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээнэ.