x

ОХУ-д их, дээд сургуулиудын үйл ажиллагаа Есдүгээр сарын 1-нд эхэлнэ

ОХУ-ын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён В.Н.Фальков олон нийтэд хандан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “хичээлийн жилийг Есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалдай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлажээ.

Тэрээр өөрийн мэдэгдэлдээ, 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс тус улсын их, дээд сургуулиуд зайн сургалтын хэлбэрт шилжсэнийг дурдаад шинэ нөхцөл байдалд зайн сургалтад шилжих явцад их, дээд сургуулиуд

  • Чанартай боловсролыг олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Цахим орчинд ажиллах ур чадваргүй их, дээд сургуулийн багш нарт дэмжлэг үзүүлэх;
  • Оюутнуудад дэмжлэг үзүүлэх гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулж ажилласныг тэмдэглэв.

Тус улсын их, дээд сургуулиудын зайн сургалтын зохион байгуулалт, хэлбэр болон чанарын талаарх оюутнуудын үнэлэмж янз бүр байгааг дурдаад Оросын Дээд боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулиудын сургалтын төлбөр болон оюутнуудад үзүүлэх багц арга хэмжээний талаар шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байгааг дурдсан байна.

Мөн цар тахлын улмаас ОХУ-д үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны Зургадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа Улсын нэгдсэн шалгалтын товыг өөрчлөх магадлалтай байгаа бөгөөд шалгалтын тов майн баярын дараа гарах аж.

Харин соёл, урлагийн их, дээд сургуулиудад элсэн ороход шаардагддаг мэргэжлийн шалгалтыг ямар байдлаар зохион байгуулахыг Соёлын яамтай зөвлөлдөн хэлэлцэж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 2 цаг 22 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 2 цаг 24 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 2 цаг 26 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 2 цаг 27 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 2 цаг 31 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 2 цаг 32 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 4 цаг 39 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 4 цаг 48 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 4 цаг 50 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 51 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 56 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 5 цаг 0 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 5 цаг 1 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 5 цаг 2 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 5 цаг 3 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 5 цаг 4 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 5 цаг 5 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 5 цаг 6 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 6 цаг 36 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 6 цаг 50 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top