x

Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цувралыг хүлээлгэн өгөв

Монгол Улсын ШУА-иас шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номын шинэ дугааруудыг Нийслэлийн Боловсролын газарт өнөөдөр хүлээлгэн өгөв.

Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Шинжлэх ухааны байгууллагын үндсэн үүрэг нь нийгмийг соён гэгээрүүлэх ажил байдаг. Энэхүү өргөн асуудлын хүрээнд ШУА залуу хойч үедээ зориулан орчин үеийн шинжлэх ухааныг сонирхолтой хэлбэрээр бичсэн  жижиг товхимлыг  зургаа дахь жилдээ хэвлэн гаргаж байна. Энэхүү цувралыг бид Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан хүүхэд багачуудын гарт хүргэдэг уламжлалтай. Энэ уламжлалаараа 10 цуврал 300 багц номыг та бүхэндээ гардуулж байна” гэлээ.

Мөн ШУА-иас “Нэг эрдэмтэн, нэг лекц” хөтөлбөр хэрэгжүүлж энэ хүрээнд бэлтгэсэн 191 лекцийн жагсаалтыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгад гардуулсан юм. Эдгээр эрдэмтний лекцийг холбогдох үйл явдлын үеэр уншуулах хэрэгцээ шаардлага гарвал манай эрдэмтэн, судлаачид  хамтран ажиллахад бэлэн гэдгийг ШУА-ийн ерөнхийлөгч хэлж байлаа.

Харин Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга эрдэмтдийн лекцээр тусгай контент хийж хамтран ажиллах саналтай байгаагаа мөн энэ үеэр илэрхийлсэн юм.  

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цувралыг “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, “Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 2 цаг 25 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 2 цаг 27 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 2 цаг 28 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 2 цаг 30 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 2 цаг 33 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 2 цаг 35 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 4 цаг 41 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 4 цаг 50 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 4 цаг 52 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 54 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 59 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 5 цаг 2 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 5 цаг 4 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 5 цаг 5 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 5 цаг 6 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 5 цаг 6 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 5 цаг 7 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 5 цаг 8 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 6 цаг 39 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 6 цаг 52 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top