x

Сингапур улстай оюутан солилцох талаар зөвшилцлөө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Тимасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нараар ахлуулсан Монгол Улсын тэргүүлэх их дээд сургуулийн удирдах түвшний багш, эрдэмтэд Сингапур улсад ажиллаж байна.

Сингапур улс нь богино хугацааны дотор үсрэнгүй хөгжиж, Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болсны гол нууц нь боловсролын салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хүнээ хөгжүүлсэн явдалтай холбон тайлбарладаг. Төсвийнхөө ихээхэн хэсгийг иргэдийнхээ боловсролд зориулдаг тус улс 2007 онд бүс нутгийн улсын иргэдийг холбох гүүр болж, нийгмийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулах зорилгоор “Тимасек сан”-г байгуулж, Сингапур болон бусад улсын шилдэг байгууллагуудтай хамтарч эрүүл мэнд, боловсрол, төрийн удирдлага, гамшгийн хариу үйлдэл зэрэг салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. 

Сингапур улс нь дээрх сангийн хүрээнд Монгол улсын боловсролын салбартай хамтран ажилладаг боловч хоёр улсын Засгийн газар хоорондын оюутан солилцооны түвшинд хамтарч ажиллаж байсан туршлагагүй. Тиймээс өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Монгол Улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Т.Лхагвадорж нар Сингапурын Боловсролын сайд Онг Йе Кунгтэй албан уулзалт хийж, Сингапурын Политехникийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн өмчит их, дээд сургуулиудад инженерийн боловсролын CDIO (Сэтгэн бод, зохион бүтээ, хэрэгжүүл, гүйцэтгэ) арга зүйг нэвтрүүлэх төслийн хүрээнд  сургуулиудын удирдах албан хаагчдад зориулсан сургалт хийгдэж буйд талархлаа илэрхийлээд Монгол, Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын бүх шатны боловсролын байгууллагын багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Монголын талд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судалж үзэн цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа салбарын сайд уламжиллаа. Сингапурын Боловсролын сайд саналаа албан бичгээр ирүүлэхийг хүсч, цаашид илүү ахисан түвшинд хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 45 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 47 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 48 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 49 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 51 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 52 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 53 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 57 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 4 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 14 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 16 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 57 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 59 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 13 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 15 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 16 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 16 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 23 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top