x

“Чингис хаан” музейн эрдэмтдийн зөвлөл хуралдав

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхлээд удаагүй байна. Уг музей байгуулахтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээр ахлуулсан тус Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдаж  ажлын хэсгийн танилцуулгыг сонсч, “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж баталлаа.

Үүний дараа БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Соёл урлагийн газар, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн төлөөлөл багтсан  ажлын хэсгийнхэн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлаа танилцуулсан юм.

Одоогоор  “Чингис хаан” музей нь нийт 15 танхимтай байхаар төлөвлөгджээ. Өнөөдрийн хувьд зөвхөн  3-4, 5-6 дугаар давхруудын дэглэлтийг танилцууллаа. Ажлын хэсгийн танилцуулгаар бол музейн 3-4 дүгээр давхарт Эртний улсуудын танхимын үзүүллэг төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр давхарт Хүннү гүрэнтэй холбогдох үзмэрийг төлөвлөсөн юм байна. Харин 5-6 дугаар давхаруудад Эзэнт гүрний түүхтэй холбоотой дэглэлт хийхээр төлөвлөжээ.  

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд “Чингис хаан” музей нь Үндэсний түүхийн музейгээс ялгарах онцлог нь юу байх. “Чингис хаан” гэсэн нэрээ бүх үзмэртэйгээ холбож ажиллахыг ажлын хэсгийнхэнд анхааруулж энэ чиглэлээр зөвлөмж гаргаж өгөхөөр тогтлоо.     

Мэдээллийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Д.Рэгдэл “Өнөөдрийн бидний уулзалт “Чингис хаан” музейн гол дэглэлтийг  юун дээр  зангидаж явах тухай байлаа. Хүн бүр саналаа хэллээ. Жишээ нь, А.Цанжид гишүүн “Монголын түүх дээр зангидаад явья” гэж байна.  Бид энэ саналаа нэгтгэж зөвлөмж хүргүүлнэ.  Үүний өмнө бид Ерөнхий сайдтай уулзахад “Чингис хаан” музей  нь монголын төрт ёсны түүхийн музей байх юм шүү. Төрт ёсны түүхээ үзээд монгол хүн бахархаж байх ёстой гэж хэлсэн.

Тиймээс бид төрт ёсны түүхээр ч юм уу, ер нь монголын түүхээр дамжуулаад дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд монголчууд маань ямар хувь нэмэр оруулсан юм. Ийм сайн жишээ дэлхийд олон байгаа. Үүнийг л “Чингис хаан” музейн гол чиг шугам болгож авч явах учиртайг тодорхойлж өгье. Тэр жишээг музейн бүтээн байгуулалтын бүхий л ажилд анхаарах нь зөв байх. Зөвлөлийн гишүүдээс гарсан бас нэг чухал санал бол Чингис хаан гэдэг нэрээ үзмэрийн сан бүрдүүлэхдээ онцгой анхаарахыг хэлж байна. Чингис хааны өөрийн эдэлж хэрэглэж байсан зүйл хэдийгээр ховорч гадаадаас хуулбарлах, шинээр бүтээн байгуулах үзүүлэлт, дэглэлтдээ маш сайн холбогдуулж өгөх хэрэгтэй. 

“Чингис хаан” музейн барилга бол том биш, зай талбай багатай. Тиймээс  орчин үеийн технологи ашиглаж таарна. Виртуаль байдлаар 3D, 5D хэмжээгээр тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэх, 5 хэлээр тайлбараа хэлдэг байх зэрэг нь хүнд  асуудал биш байх.

Гэхдээ бие даан хийхэд амаргүй байж мэднэ. Тиймээс  гадаадын энэ чиглэлийн томоохон  мэргэжилтэн урьж  ажиллуулах саналыг манай ажлын хэсгийнхэн ярилцаарай” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 2 цаг 24 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 2 цаг 25 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 2 цаг 27 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 2 цаг 28 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 2 цаг 32 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 2 цаг 33 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 4 цаг 40 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 4 цаг 49 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 4 цаг 51 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 52 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 58 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 5 цаг 1 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 5 цаг 3 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 5 цаг 4 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 5 цаг 4 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 5 цаг 5 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 5 цаг 6 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 5 цаг 7 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 6 цаг 37 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 6 цаг 51 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top